Илчлэл 15

15
Долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч
1Би тэнгэрт агуу бөгөөд гайхалтай өөр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн төгссөн юм. 2Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатныг хөрөгтэй нь, нэрийн тоотой нь тэмцэн ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав. 3Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав.#Гэт 15:1
—Төгс хүчит
Эзэн Бурхан минь,
Таны үйлс
агуу бөгөөд гайхалтай.
Үндэстнүүдийн#15:3 ЗБ-т үеүдийн Хаан, Таны замууд
зөвт бөгөөд үнэн.
4Өө, Эзэн, Танаас үл эмээх,
нэрийг тань эс алдаршуулах
хэн байх вэ?
Учир нь зөвхөн Та ариун билээ.
Бүх үндэстэн
Таны өмнө ирж, мөргөнө.
Учир нь Таны
зөвт үйлс илчлэгдсэн.#Иер 10:7; Дуу 86:9
5Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асар болох сүм нээгдэв.#Гэт 38:21 6Цэвэрхэн бөгөөд гялалзсан маалинган хувцастай, цээжээрээ алтан бүс бүсэлсэн, долоон гамшиг бүхий долоон тэнгэрэлч сүмээс гарч ирлээ. 7Дөрвөн амьтны нэг нь үеийн үед амьдрагч Бурханы уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг долоон тэнгэрэлчид өгөв. 8Бурханы алдраас болон Түүний хүчнээс гарах утаагаар сүм дүүрэв. Долоон тэнгэрэлчийн долоон гамшиг төгсөх хүртэл сүмд хэн ч нэвтэрч чадсангүй.#Гэт 40:34; 1Ха 8:10–11; 2Шс 5:13–14; Иса 6:4

Одоогоор Сонгогдсон:

Илчлэл 15: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна