Илчлэл 17

17
Араатан ба их янхан
1Долоон аягатай долоон тэнгэрэлчийн нэг нь ирж надтай ярилцан
—Нааш ир. Их усны дээр суух их янхныг шүүх шүүлтийг би чамд харуулъя.#Иер 51:13 2Дэлхийн хаад тэр эмтэй завхайрч, дэлхий дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаасан гэв.#Иса 23:17; Иер 51:7 3Тэр намайг Сүнс дотор цөлд авчрав. Би долоон толгойтой, арван эвэртэй, доромжлолын нэрсээр дүүрэн час улаан араатан дээр суух нэгэн эмэгтэйг харлаа.#Илч 13:1 4Тэр эмэгтэй нил ягаан ба час улаан өнгийн хувцастай бөгөөд алт, үнэт чулууд, сувдаар гоёсон байв. Тэр жигшүүрт юмс болон өөрийн завхайрлын булай юмсаар дүүрэн алтан хундагыг гартаа барьжээ.#Иер 51:7 5Түүний духан дээр “Дэлхийн янхнуудын ба жигшүүрт юмсын эх их Вавилон” гэсэн нууц нэр бичигдсэн байв. 6Тэр эм ариун хүмүүсийн цус мөн Есүсийг гэрчлэгсдийн цуснаас уугаад согтохыг би харав.
Би түүнийг хараад, ихэд гайхлаа. 7Өнөөх тэнгэрэлч надад
—Чи юунд гайхна вэ? Энэ эмэгтэйн ба түүнийг авч яваа долоон толгойтой, арван эвэртэй араатны нууцыг би чамд хэлье. 8Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр оёоргүй гүнээс гарч ирэн, сүйрэл уруу явах гэж байна. Ертөнцийн сууриас хойш амийн номд нэрс нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ.#Дан 7:7; Илч 11:7; Дуу 69:28 9Энд мэргэн ухаан бүхий оюун санаа байна. Долоон толгой бол тэр эмэгтэйн сууж байгаа долоон уул бөгөөд долоон хаан юм. 10Тав нь унасан бөгөөд нэг нь байгаа, нөгөө нь хараахан ирээгүй аж. Тэр ирэхдээ хоромхон зуур саатах ёстой. 11Байсан, одоо байхгүй өнөөх араатан бол найм дахь нь боловч өнөөх л долоогийн нэг нь бөгөөд сүйрэл уруугаа явна. 12Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турш хаад мэт эрх мэдлийг хүлээж авна.#Дан 7:24 13Тэд нэг санаатай бөгөөд өөрсдийн хүч, эрх мэдлийг араатанд өгнө. 14Тэд Хурганы эсрэг дайн хийх бөгөөд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.
15Тэр надад
—Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм. 16Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, биеийг нь идээд, галаар шатаах болно. 17Учир нь Бурхан тэдний хаанчлалыг араатанд өгөхийг зөвшөөрснөөр Өөрийн үгс биелэгдэх хүртэл зорилгоо тэдний зүрхэнд хийсэн юм. 18Чиний харсан тэр эм бол дэлхийн хаадыг хаанчлах агуу хот мөн гэв.

Одоогоор Сонгогдсон:

Илчлэл 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна