Илчлэл 10
10
Тэнгэрэлч ба бяцхан ном
1Үүлээр хувцасласан, өөр нэгэн хүчит тэнгэрэлч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бөгөөд нүүр нь нар мэт, хөл нь галан багана мэт байв. 2Гарт нь дэлгэсэн бяцхан ном байв. Тэр баруун хөлөө тэнгис дээр, зүүн хөлөө газар дээр тавиад, 3арслан хүрхрэх адил чанга дуугаар хашхирав. Түүнийг хашхирахад долоон аянга нижигнэн дуугарч ярилаа. 4Долоон аянга ярихад би бичих гэтэл тэнгэрээс
—Долоон аянгын ярьсныг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дууг сонсов. 5Тэнгис, газар дээр зогсохыг нь миний харсан мөнөөх тэнгэрэлч баруун гараа тэнгэр өөд өргөөд,#Гэт 20:11; Дх 32:40; Дан 12:7; Амо 3:7 6тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан
—Цаашид саатахгүй гэв. 7Харин долоо дахь тэнгэрэлчийн дуу гарах өдрүүд буюу бүрээ татах үед Өөрийн боолууд болох эш үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь төгсөнө.
8Тэнгэрээс миний сонссон мөнөөх дуу дахин надтай ярьж
—Яв. Тэнгис, газар дээр зогсогч тэнгэрэлчийн гар дахь дэлгэсэн бяцхан номыг ав гэхийг би сонслоо.#Езк 2:8—3:3 9Би бяцхан номоо надад өг гэсээр тэнгэрэлч уруу очив. Тэр надад
—Үүнийг аваад ид. Энэ чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зөгийн бал мэт амттай байх болно гэхэд, 10би тэнгэрэлчийн гараас бяцхан номыг аваад идлээ. Тэр аманд маань зөгийн бал мэт амттай байсан боловч идсэний дараа ходоод минь хорсов. 11Тэд надад
—Чи олон ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд болон хаадын тухай дахиж эш үзүүлэх ёстой гэж хэллээ.
Одоогоор Сонгогдсон:
Илчлэл 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.