Илчлэл 9

9
1Тав дахь тэнгэрэлч бүрээдэхэд тэнгэрээс дэлхийд унасан одыг би харав. Тэр одонд оёоргүй гүний#9:1 оёоргуй гүн: Шүүлтийн өдөр хүртэл чөтгөрүүд хоригдох газрын гүн дэх орон. худгийн түлхүүрийг өгсөн байлаа. 2Өнөөх од оёоргүй гүний худгийг нээтэл асар том зуухных мэт утаа худгаас гарав. Худгийн утаанаас болж нар, агаар харанхуйллаа.#Эх 19:28 3Утаанаас царцаанууд газар дээр гарч ирлээ. Газрын хилэнцэт хорхойнуудын хүч мэт хүчийг тэдэнд өгсөн байжээ.#Гэт 10:12–15 4Дэлхийн өвс ногоонд ч, ямар ч ногоон ургамал болон модонд хор учруулж болохгүй гэж тэдэнд хэлсэн ажээ. Зөвхөн духан дээрээ Бурханы тамгагүй хүмүүст болох юм.#Езк 9:4 5Тэднийг алахгүй, харин таван сарын турш тарчилгахыг царцаануудад зөвшөөрсөн байв. Тэдний тарчилгал нь хилэнцэт хорхой хүнийг хатгахад тарчилгадагтай адил аж. 6Тэр өдрүүдэд хүмүүс үхлийг хайвч яагаад ч олохгүй. Тэд үхэхийг хүсэвч үхэл тэднээс зугтана.#Иов 3:21; Иер 8:3
7Царцаануудын дүр нь тулалдаанд бэлтгэгдсэн морьд мэт байлаа. Толгой дээрээ алтан титэм мэт зүйлстэй, нүүр нь хүний нүүр шиг байв.#Иое 2:4 8Тэдний үс нь эмэгтэй хүнийх шиг бөгөөд шүд нь арслангийн шүд шиг байв.#Иое 1:6 9Тэд төмөр цээживч мэт цээживчтэй байсан. Далавчных нь дуу чимээ тулалдаанд орохоор давхилдаж буй олон морьт тэрэгний чимээтэй адил байлаа.#Иое 2:5 10Тэд хилэнцэт хорхойнхтой адил сүүл, хатгууртай юм. Хүмүүст таван сарын турш хор учруулах хүч тэдний сүүлэнд нь байдаг. 11Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь оёоргүй гүний тэнгэрэлч ажээ. Нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм.
12Эхний гай тотгор өнгөрлөө. Харагтун, үүний дараа бас хоёр гай тотгор айсуй.
13Зургаа дахь тэнгэрэлч бүрээдэхэд Бурханы өмнө буй тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь#Гэт 30:1–3 14бүрээ бүхий зургаа дахь тэнгэрэлчид хандан
—Агуу Евфрат мөрний дэргэд хүлэгдсэн дөрвөн тэнгэрэлчийг сулла гэв. 15Тэгээд хүмүүсийн гуравны нэгийг хөнөөлгөхөөр тэр цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн дөрвөн тэнгэрэлч суллагдав. 16Морьт цэргийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэдний тоог сонсов. 17Тийнхүү би үзэгдэл дотор морьдыг болон гал, биндэръяа, хүхрийн өнгөт цээживчтэй морьтонгуудыг харлаа. Морьдын толгой нь арслангийн толгой шиг бөгөөд амнаас нь гал, утаа, хүхэр савсана. 18Тэдний амнаас гарсан гал, утаа, хүхэр буюу эдгээр гурван гамшгаас болж хүмүүсийн гуравны нэг нь хөнөөгдсөн байлаа. 19Учир нь морьдын хүч нь тэдний аман дотор ба сүүлэнд нь байв. Тэдний сүүл нь могой адил бөгөөд толгойтой ажээ. Тэд түүгээрээ хөнөөл учруулж байв.
20Эдгээр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсэд ч гэмшсэнгүй, чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуулин, чулуун, модон шүтээнүүдэд мөргөхөө ч больсонгүй.#Дуу 115:4–7, 135:15–17; Дан 5:23 21Тэд хүн алсандаа ч, ид шидэндээ ч, завхайрсандаа ч, хулгай хийсэндээ ч гэмшсэнгүй.

Одоогоор Сонгогдсон:

Илчлэл 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна