Дуулал 110:1-7
Дуулал 110:1-7 АБ2013
ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болготол Миний баруун гарт залрагтун” гэв. ЭЗЭН, Сионоос хүч чадлын очирт таягийг тань сунгана. Дайснуудынхаа дунд захирагтун. Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ. ЭЗЭН тангарагласан бөгөөд санаагаа өөрчлөхгүй. “Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи мөнхийн тахилч юм” гэв. Баруун гар талд чинь Эзэн байна. Хилэнгийнхээ өдөр Тэрээр хаадыг бут цохино. Тэрээр үндэстнүүдийн дундахыг шүүж, Хүүрээр дүүргэнэ. Өргөн уудам орны тэргүүнүүдийг Тэрээр хага цохино. Тэрээр зам дахь горхиноос ундаална Тэрээр тэргүүнээ дээш өргөх болно.