ДУУЛАЛ 110:1-7
ДУУЛАЛ 110:1-7 Ариун Библи 2013 (АБ2013)
ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болготол Миний баруун гарт залрагтун” гэв. ЭЗЭН, Сионоос хүч чадлын очирт таягийг тань сунгана. Дайснуудынхаа дунд захирагтун. Ариун ууландаа Та Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр Таны ард түмэн сайн дураараа Өөрсдийгөө өргөх болно. Үүрийн хаяанаас шүүдэр мэт Таны залуучууд Танд ирнэ. ЭЗЭН тангарагласан бөгөөд санаагаа өөрчлөхгүй. “Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи мөнхийн тахилч юм” гэв. Баруун гар талд чинь Эзэн байна. Хилэнгийнхээ өдөр Тэрээр хаадыг бут цохино. Тэрээр үндэстнүүдийн дундахыг шүүж, Хүүрээр дүүргэнэ. Өргөн уудам орны тэргүүнүүдийг Тэрээр хага цохино. Тэрээр зам дахь горхиноос ундаална Тэрээр тэргүүнээ дээш өргөх болно.
ДУУЛАЛ 110:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)
ЭЗЭН миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу” гэдэг. “Өөрийн дайснуудын дунд захир” гээд ЭЗЭН Сионоос Таны хүчтэй очирт таягийг сунгана. Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ. ЭЗЭН тангарагласан бөгөөд бодлоо өөрчлөхгүй, “Мелхизедекийн хэргэмийн дагуу Чи бол мөнхийн тахилч юм” гэв. Эзэн бол Таны баруун гар талд байна. Тэр хилэнгийнхээ өдөр хаадыг бут цохих болно. Тэрээр үндэстнүүдийн дунд шүүж, Хүүрээр дүүргэн, Өргөн уудам орны дээрх тэргүүн хүмүүсийг бут цохино. Тэрээр замын хажуугийн горхиноос ундаална. Тиймээс Тэр тэргүүнээ өргөх болно.