Дуулал 110

110
Тахилч хааны ялалтын баталгаа
Давидын дуулал.
1ЭЗЭН миний Эзэнд
“Би чиний дайснуудыг
хөлийн чинь гишгүүр болготол
Миний баруун гарт залрагтун” гэв.#Мт 22:44; Мк 12:36; Лк 20:42–43; Үйл 2:34–35; 1Ко 15:25; Еф 1:20–22; Кол 3:1; Евр 1:13, 8:1, 10:12–13
2ЭЗЭН, Сионоос хүч чадлын очирт таягийг тань сунгана.
Дайснуудынхаа дунд захирагтун.
3Ариун ууландаа Та
Өөрийнхөө хүчнийг дагуулах өдөр
Таны ард түмэн сайн дураараа
Өөрсдийгөө өргөх болно.
Үүрийн хаяанаас шүүдэр мэт
Таны залуучууд Танд ирнэ.
4ЭЗЭН тангарагласан бөгөөд санаагаа өөрчлөхгүй.
“Мелхизедекийн#110:4 эсвэл Мелхизедек шиг хэргэмийн дагуу
Чи мөнхийн тахилч юм” гэв.#Евр 5:6, 6:20, 7:17,21
5Баруун гар талд чинь Эзэн байна.
Хилэнгийнхээ өдөр Тэрээр
хаадыг бут цохино.
6Тэрээр үндэстнүүдийн дундахыг шүүж,
Хүүрээр дүүргэнэ.
Өргөн уудам орны тэргүүнүүдийг
Тэрээр хага цохино.
7Тэрээр зам дахь горхиноос ундаална
Тэрээр тэргүүнээ дээш өргөх болно.

Одоогоор Сонгогдсон:

Дуулал 110: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү