Дуулал 107:31-38
Дуулал 107:31-38 АБ2013
Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Тэд бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжилж, Ахмадуудын чуулаанд Түүнийг магтаг. Тэрээр гол мөрнүүдийг цөл, Усан булгуудыг улайдмал шороо, Шимтэй газрыг хужиртай болгодог нь Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм. Цөлийг усны цөөрөм, Тэрээр хагсмал газрыг усны булгууд болгодог. Тэнд өлссөн хүмүүсийг суулгадаг бөгөөд Тэднээр оршин суугчидтай хот босгуулан Талбайд тариа тариулж, Үр жимс арвинтай ургацыг хураалгахын тулд Усан үзмийн талбай байгуулуулдаг. Машид олшруулахаар тэднийг бас ерөөдөг бөгөөд Мал сүргийг нь ч Тэрээр эс хорогдуулдаг.