ДУУЛАЛ 107:31-38
ДУУЛАЛ 107:31-38 Ариун Библи, 2004 (АБ2004)
Хайр энэрлийнх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө тэд ЭЗЭНд талархагтун! Тэднээр бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжлүүлж, Ахмадуудын зөвлөлд Түүнийг магтуул. Тэр гол мөрнүүдийг цөл болгон, Усны булгуудыг ангасан газар болгон хувиргадаг. Тэнд оршин суугчдын хорон муугаас болж Шимтэй газрыг хужиртай газар болгосон. Тэрээр цөлийг усны цөөрөм, Хатсан газрыг усны булгууд болгон хувиргадаг. Тэнд Тэрээр өлссөн хүмүүсийг суулгадаг. Энэ нь тэднээр оршин суугчидтай хотыг босгуулан, Талбайд тариа тариулж, усан үзмийн талбай байгуулуулж, Үр жимс сайтай ургацыг хураалгахын тулд болой. Тэр бас тэднийг ерөөдөг бөгөөд тэд өнөр өтгөн болж, Тэр тэдний мал сүргийг ч хорогдохыг зөвшөөрдөггүй.
ДУУЛАЛ 107:31-38 Ариун Библи 2013 (АБ2013)
Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун! Тэд бас ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжилж, Ахмадуудын чуулаанд Түүнийг магтаг. Тэрээр гол мөрнүүдийг цөл, Усан булгуудыг улайдмал шороо, Шимтэй газрыг хужиртай болгодог нь Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм. Цөлийг усны цөөрөм, Тэрээр хагсмал газрыг усны булгууд болгодог. Тэнд өлссөн хүмүүсийг суулгадаг бөгөөд Тэднээр оршин суугчидтай хот босгуулан Талбайд тариа тариулж, Үр жимс арвинтай ургацыг хураалгахын тулд Усан үзмийн талбай байгуулуулдаг. Машид олшруулахаар тэднийг бас ерөөдөг бөгөөд Мал сүргийг нь ч Тэрээр эс хорогдуулдаг.