Тооллого 10
10
Мөнгөн бүрээ
1ЭЗЭН, Мосетэй цааш нь ярин
— 2Өөртөө хоёр мөнгөн бүрээг хийгтүн. Чи тэдгээрийг давтаж хийх ёстой. Хотол түмнийг дуудан цуглуулахад болон хуаранг аялуулан нүүлгэхэд чи тэдгээрийг ашиглах болой. 3Хоёуланг нь үлээхэд даяар хотол түмэн уулзалтын майхны үүдэн дээр чам уруу цуглах ёстой. 4Харин нэгийг нь үлээхэд Израилийн удирдагчид буюу овгуудын тэргүүнүүд чиний өмнө цуглах ажгуу. 5Чамайг түгшүүрийн дохио үлээхэд зүүн талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх ёстой. 6Чамайг түгшүүрийн дохиог хоёр дахь удаа үлээхэд өмнө талд буудалласан хуарангууд хөдлөн нүүх бөгөөд тэднийг аялуулан нүүлгэхийн тулд түгшүүрийн дохио үлээх ажгуу. 7Харин чуулганыг цуглуулахдаа чи түгшүүрийн дохиогүйгээр бүрээ үлээгтүн. 8Аароны тахилч хөвгүүд бүрээг үлээх бөгөөд эдгээр нь хамаг үеийнхэнд чинь мөнхийн зарлиг байх болтугай. 9Чам уруу довтлох өстөн дайсны эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа бүрээг түгшүүрийн дохиогоор үлээгтүн. Тэгвэл чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө дурсагдаж, дайснуудаасаа аврагдах болно. 10Мөн баярлан баясах өдрүүд, тогтоогдсон баяр наадмууд болон сарын эхний өдрүүдэд чи шатаалт тахилуудынхаа дээр, эвийн тахилуудын нядлах тахилуудынхаа дээр бүрээг үлээх ёстой. Тэдгээр нь Бурханы тань өмнө та нарын төлөөх санамж болох ажгуу. Би ЭЗЭН, та нарын Бурхан гэж айлдлаа.
Синаигаас хөдлөв
11Хоёр дахь жилийн хоёрдугаар сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд 12Израилийн хөвгүүд Синаин цөлөөс аянд гарав. Дараа нь үүл Параны цөлд бууж тогтов. 13Тэд Мосегоор дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу анх удаа аялан нүүлээ. 14Эхэнд Иудагийн хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Амминадабын хүү Нахшон дайчдынх нь захирагч байв. 15Иссахарын хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Зуарын хүү Нетанел, 16Зебулуны хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Хелоны хүү Елиаб байв.
17Дараа нь асрыг буулгасан бөгөөд Гершоны хөвгүүд ба Мерарийн хөвгүүд асрыг үүрэн хөдлөв. 18Дараа нь Реубений хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Шедеурын хүү Елизур дайчдынх нь захирагч байв. 19Симеоны хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Зуришаддаин хүү Шелумиел, 20Гадын хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Деуелийн хүү Елиасаф байв.
21Дараа нь кохатчууд ариун зүйлсийг үүрэн хөдөлсөн бөгөөд тэднийг хүрч очихоос өмнө асар босгогдсон байлаа. 22Дараа нь Ефраимын хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Аммихудын хүү Елишама дайчдынх нь захирагч байв. 23Манассегийн хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Педахзурын хүү Гамалиел, 24Бениамины хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Гидеоны хүү Абидан байв.
25Дараа нь бүх хуарангийн арын хамгаалалт болох Даны хөвгүүдийн хуарангийн туг дайчдын бүлэглэлүүдээрээ хөдөлсөн ба Аммишаддаин хүү Ахиезер дайчдынх нь захирагч байв. 26Ашерын хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Охраны хүү Пагиел, 27Нафталийн хөвгүүдийн овгийн дайчдын захирагч нь Енаны хүү Ахира байв. 28Израилийн хөвгүүд хөдлөх үед тэдний дайчдын бүлэглэлүүдээр жагсах дараалал нь энэ юм.
29Дараа нь Мосе хадам эцэг мидиан хүн Реуелийнхээ хүү Хобабд
—“Үүнийг би та нарт өгөх болно” гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бидэнтэй хамт явагтун. Бид танд сайныг хийх болно гэв. 30Харин тэрээр Мосед
—Би явахгүй. Би өөрийн нутаг, төрөл садан уруугаа явна гэв. 31Тэгтэл Мосе
—Биднийг бүү орхиоч. Биднийг цөлд хаана буудаллах ёстойг та мэдэх учраас та бидэнд нүд мэт байх болно. 32Хэрэв та бидэнтэй хамт явах аваас бидний төлөө ЭЗЭНий хийх аливаа сайныг бид таны төлөө хийх болно гэв.
33Ингээд тэд гурав хоногийн аянаар ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд амрах газрыг тэдэнд олохоор ЭЗЭНий гэрээний авдар тэдний урд талд гурван өдрийн туршид явав. 34Тэднийг хуарангаас хөдлөх үед, ЭЗЭНий үүл өдрөөр тэдний дээр байв.
35Авдрыг хөдлөх үед Мосе
—ЭЗЭН, босооч!
Таны дайснууд бутран тарж,
Таныг үзэн ядагчид Таны өмнөөс зугтах болтугай
гэдэг байв.#Дуу 68:1 36Амрах болоход тэрээр
—ЭЗЭН минь ээ Та,
Мянга түмэн израильчууддаа ирээч#10:36 эсвэл Израилийг хамгаалах түг түмэн мэт Эзэн, ирээч
хэмээдэг байлаа.
Одоогоор Сонгогдсон:
Тооллого 10: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.