Тооллого 9

9
Синаид Алгасалыг сахив
1Тэднийг Египет нутгаас гарсны дараа хоёр дахь жилийн эхний сард Синаин цөлд ЭЗЭН, Мосетэй ярин#Гэт 12:1–13
2Израилийн хөвгүүдээр тогтоогдсон цагт нь Алгасалыг сахиул. 3Уг сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр та нар үүнийг тогтоогдсон цагт нь сахигтун. Та нар үүнийг бүх зарлиг, бүх тогтоомжийнх нь дагуу сахигтун гэлээ. 4Мосе Израилийн хөвгүүдэд Алгасалыг сахих тухай хэлэв. 5Тэд Синаин цөлд байхдаа эхний сарын арван дөрөвний өдөр, үдшийн бүрийгээр Алгасалыг сахив. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Израилийн хөвгүүд тийн үйлдэв. 6Гэтэл үхсэн хүнээс болж бузартсан хэсэг хүн тэр өдөр Алгасалыг сахиж чадсангүй. Тиймээс тэд Мосе, Аарон нарын өмнө тэр өдөр ирээд, 7тэд түүнд
—Бид үхсэн хүнээс болж бузартсан. Гэвч Израилийн хөвгүүдийн дотор тогтоогдсон цагт нь ЭЗЭНий өргөлийг авчрахыг юунд бидэнд хориглов? гэлээ. 8Мосе тэдэнд
—Байж бай. Та нарын талаар ЭЗЭН юу тушаахыг би сонсъё гэв.
9ЭЗЭН, Мосетэй ярин
10Израилийн хөвгүүдэд “Үхсэн хүнээс болж бузар болсон эсвэл холын аянд явж байгаа, та нарын мөн үр удмын чинь хэн нь ч ЭЗЭНд Алгасалыг сахиж болно. 11Тэд үүнийг хоёрдугаар сарын арван дөрөвний өдрийн үдшийн бүрийгээр сахиж, үүнийг исгээгүй талх, гашуун ногоотой хамт идэх болой. 12Тэд өглөө болтол үүнээс юуг ч үлдээх ёсгүй бөгөөд ясыг нь хугалж болохгүй. Алгасалын бүх зарлигийн дагуу тэд үүнийг сахих ёстой.#Гэт 12:46; Иох 19:36 13Харин цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Алгасалыг сахихгүй хүн байх аваас тэрээр ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул тэр хүн ард олноосоо таслагдаж гэм нүглээ үүрнэ. 14Хэрэв ирмэл хүн та нарын дунд түр сууж байгаад ЭЗЭНд Алгасалыг сахих аваас тэр үүнийг Алгасалын зарлиг, хууль цаазынх нь дагуу хийх ёстой. Ирмэл хүнд ч нутгийн уугуул хүнд ч та нар нэг л зарлигтай байх ёстой” гэж хэл хэмээн айлдлаа.
Үүл ба гал
(Гэт 40:34–38)
15Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл асрын дээр гал мэт үзэгдэв. 16Энэ нь тийнхүү үргэлжлэн, өдөр нь үүл түүнийг бүрхэж, шөнө нь гал мэт үзэгдэж байлаа. 17Асрын дээрээс үүл дээшлэх болгонд Израилийн хөвгүүд хөдөлж, үүл буун тогтсон газарт Израилийн хөвгүүд буудаллаж байв. 18ЭЗЭНий тушаалаар Израилийн хөвгүүд аянд гарч, ЭЗЭНий тушаалаар тэд буудалладаг байв. Үүл асрын дээр тогтон байх үед тэд буудаллан үлддэг байлаа. 19Үүл асрын дээр олон хоногоор саатахад Израилийн хөвгүүд ЭЗЭНий журам зааврыг сахин, аянд гардаггүй байв. 20Зарим үед үүл асрын дээр хэдэн хоногоор саатах аваас тэд ЭЗЭНий тушаалын дагуу буудаллан үлддэг бөгөөд ЭЗЭНий тушаалын дагуу аянд гардаг байлаа. 21Зарим үед үүл үдшээс өглөө болтол саатан, өглөө нь үүл өргөгдөх аваас тэд хөдөлдөг байв. Үүл өдрөөр эсвэл шөнөөр, хэзээ өргөгдөнө тэр үед тэд аянд гардаг байв. 22Хоёр өдрөөр эсвэл сараар эсвэл жилээр ч үүл асрын дээр саатаж тэнд байхад Израилийн хөвгүүд буудаллан үлддэг бөгөөд аянд гардаггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд аянд гардаг байлаа. 23Тэд ЭЗЭНий амаар буудаллаж, ЭЗЭНий амаар аянд гардаг байв. Мосегоор дамжсан ЭЗЭНий амаар тэд ЭЗЭНий журам зааврыг сахидаг байлаа.

Одоогоор Сонгогдсон:

Тооллого 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Video for Тооллого 9