Нехемиа 2:1-9

Нехемиа 2:1-9 АБ2013

Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байлаа. Би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсан удаагүй учир хаан надад —Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниг шаналлаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш их балмагдан хаанд хандаж —Хаан мөнх наслах болтугай. Эцэг өвгөдийг минь тавьсан газар болох хот эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв. Тэгэхэд хаан надад —Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа. Би хаанд —Хэрэв хаан таашааж мөн таны зарц тааллыг тань олсон бол эцэг өвгөдийг минь тавьсан хотыг дахин босгохын тулд Иуда уруу намайг илгээнэ үү? гэлээ. Тэгэхэд түүний хажууд хатан нь сууж байсан бөгөөд хаан надад —Чиний аян хэр удаан болж, чи хэдийд буцаж ирэх вэ? гэв. Намайг илгээхийг хаан таалсан тул би түүнд тодорхой цагийг товлон хэлэв. Би хаанд —Хэрэв хаан таалбал, Евфрат мөрний тэртээх аймгийн захирагчдад намайг Иуда хүртэл нэвтрүүлэхийг зөвшөөрүүлэх захидлыг надад өгнө үү. Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрэмд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд, хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь Бурханы минь ивээлт мутар миний дээр байв. Тэгээд би Евфрат мөрний тэртээх аймгуудын захирагчид уруу очиж, тэдэнд хааны захидлуудыг гардуулав. Хаан надтай хамт цэргийн захирагч, морьтонгуудыг илгээсэн юм.

Нехемиа 2:1-9 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна