Нехемиа 2

2
Нехемиаг Иуда уруу илгээв
1Артаксеркс хааны хорьдугаар оны Нисан сард түүний өмнө дарс байлаа. Би дарсыг авч хаанд барив. Би урьд нь түүний өмнө гунигтай байсан удаагүй 2учир хаан надад
—Чи өвчин тусаагүй атал царай чинь юунд гунигтай байна вэ? Энэ нь зүрхний гуниг шаналлаас өөр юу ч биш ажээ гэж хэлэв. Тэгэхэд би маш их балмагдан 3хаанд хандаж
—Хаан мөнх наслах болтугай. Эцэг өвгөдийг минь тавьсан газар болох хот эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.#2Ха 25:8–10; 2Шс 36:19; Иер 52:12–14 4Тэгэхэд хаан надад
—Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа. 5Би хаанд
—Хэрэв хаан таашааж мөн таны зарц тааллыг тань олсон бол эцэг өвгөдийг минь тавьсан хотыг дахин босгохын тулд Иуда уруу намайг илгээнэ үү? гэлээ. 6Тэгэхэд түүний хажууд хатан нь сууж байсан бөгөөд хаан надад
—Чиний аян хэр удаан болж, чи хэдийд буцаж ирэх вэ? гэв. Намайг илгээхийг хаан таалсан тул би түүнд тодорхой цагийг товлон хэлэв. 7Би хаанд
—Хэрэв хаан таалбал, Евфрат мөрний тэртээх#2:7 Персийн захиргаан дорх Израилийн газар нутаг нь Ефрат мөрний баруун эргийн томхон мужийн нэг хэсэг болж байв. аймгийн захирагчдад намайг Иуда хүртэл нэвтрүүлэхийг зөвшөөрүүлэх захидлыг надад өгнө үү. 8Мөн сүмийн дэргэдэх цайзын дааман хаалгануудад дам нуруу хийх болон хотын хэрэмд зориулан, миний очих байшинд зориулан дүнз моддыг надад өгүүлэхийн тулд, хааны ойг сахигч Асафт захидал өгнө үү гэлээ. Тэгэхэд хаан тэдгээрийг надад соёрхов. Учир нь Бурханы минь ивээлт мутар миний дээр байв.
9Тэгээд би Евфрат мөрний тэртээх аймгуудын захирагчид уруу очиж, тэдэнд хааны захидлуудыг гардуулав. Хаан надтай хамт цэргийн захирагч, морьтонгуудыг илгээсэн юм. 10Хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа нар үүнийг сонсоод, Израилийн хөвгүүдийн сайн сайхныг хайн хүн ирсэнд тун таагүй байв.
Нехемиа хэрмийг шинжив
11Тиймээс би Иерусалимд очиж, тэнд гурав хоног байлаа. 12Тэгээд шөнөөр би цөөхөн хүний хамт босов. Иерусалимд юу хийх ёстойг Бурхан зүрхэнд минь чиглүүлж байсныг би хэнд ч хэлээгүй бөгөөд унаж явсан унаанаас минь өөр амьтан хамт явсангүй. 13Ийнхүү би шөнөөр Луут худгийн зүг Хөндийн гулдан хаалгаар гарч, Иерусалимын нураагдсан хэрмийг, галд шатаагдсан дааман хаалгуудыг ажин Хаягдалын гулдан хаалга хүртэл явав. 14Дараа нь Булагийн гулдан хаалга ба Хааны цөөрөм уруу очтол мориор явах газаргүй болов. 15Тиймээс би шөнөөр жалга даган явж, хэрмийг шинжив. Дараа нь би Хөндийн гулдан хаалгаар дахин орж, буцаж харив. 16Намайг хаашаа явж, юу хийснийг минь түшмэд мэдээгүй бөгөөд би иудейчүүдэд ч, тахилчдад ч, язгууртнуудад ч, түшмэдэд ч, ажил хийсэн бусад хүмүүст ч юу ч хэлээгүй юм.
Хэрмийг сэргээх шийдвэр
17Тэгэхэд би тэдэнд
—Та нар бидний энэ байж байгаа муу байдлыг, Иерусалим эзгүйрч, гулдан хаалганууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв. 18Бурханы минь мутар надад ямар ивээлтэй байсныг болон хааны надад айлдсан үгсийн тухай би тэдэнд хэлэв. Тэгэхэд тэд
—Босоцгооё, дахин барьцгаая гэв. Тэд тийнхүү гараа сайн үйл хэрэгт зориулав. 19Гэвч хорони хүн Санбаллат ба аммон хүн, түшмэл Тобиа, араб хүн Гешем нар үүнийг сонсоод биднийг шоолон басамжилж
—Та нар юу гээчийг хийж байна вэ? Та нар хааны эсрэг тэрслэн босож байна уу? гэв. 20Тэгэхэд би тэдэнд хариулан
—Тэнгэрийн Бурхан бидэнд амжилтыг өгнө. Тиймээс Түүний зарц нар бид босоцгоон барих болно. Харин та нар Иерусалимыг босгосны дараа ямар нэг хувь, эрх эсвэл дурсагдах зүйл хайсан ч та нарт юу ч ногдохгүй гэж хэлэв.

Одоогоор Сонгогдсон:

Нехемиа 2: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна