Марк 4:10-20

Марк 4:10-20 АБ2013

Есүсийг ганцаараа байхад нь ойролцоо байгсад болон арван хоёр шавь нь Түүнээс сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуухад Тэр тэдэнд айлдан —Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсдад бүх юмс сургаалт зүйрлэлээр ирдэг. Тийм болохоор тэд харан харавч эс ухаарч, сонсон сонсовч үл ойлгох билээ. Ингэснээр тэд эс эргэн буцаж үл уучлагдана гээд, Тэр —Энэ сургаалт зүйрлэлийг та нар ойлгохгүй байна уу? Тэгвэл та нар яаж бүх сургаалт зүйрлэлийг ойлгох билээ? Тариачин үг тарьж байна. Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг булаадаг. Үүнчлэн тэдгээр нь чулуурхаг газар таригдсан ба тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. Гэвч тэд үндэсгүй тул түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход шууд л бүдрэн унадаг. Зарим нь хогийн ургамал дунд таригдагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсовч, ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, элдэв зүйлд шунах хүсэл нь үгийг боомилж, үр жимсгүй болдог. Зарим нь сайн хөрсөнд суулгагдагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.