МАРK 4:10-20

МАРK 4:10-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

Есүсийг ганцаараа болох үед нь ойролцоо байсан хүмүүс болон арван хоёр шавь нар нь сургаалт зүйрлэлийн тухай Түүнээс лавлан асуухад, Тэр тэдэнд айлдан —Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсад нь бүх юмыг сургаалт зүйрлэлээр авдаг. Энэ нь тэд харж байхдаа хардаг боловч ухамсарлахгүй, сонсож байхдаа сонсдог боловч ойлгохгүйн тулд юм. Эс бөгөөс тэд эргэж буцан, уучлагдах байсан гээд, Тэр —Энэ сургаалт зүйрлэлийг та нар ойлгохгүй байна гэж үү? Тэгвэл та нар яаж бүх сургаалт зүйрлэлийг ойлгох билээ? Тэр тариачин үг тарьж байна. Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг. Үүнчлэн эдгээр нь чулуурхаг газарт унагсад бөгөөд тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. Өөрсдөд нь бат үндэс байхгүй, харин тэд түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход тэд тэр даруй унадаг. Зарим нь хогийн ургамлын дунд унагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсоод, харин ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулахад тэр нь үр жимсгүй болдог. Зарим нь сайн хөрсөнд унагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.

Хуваалцах
МАРK 4 унших

МАРK 4:10-20 Ариун Библи 2013 (АБ2013)

Есүсийг ганцаараа байхад нь ойролцоо байгсад болон арван хоёр шавь нь Түүнээс сургаалт зүйрлэлийн тухай лавлан асуухад Тэр тэдэнд айлдан —Бурханы хаанчлалын нууц та нарт өгөгдсөн. Харин гадна байгсдад бүх юмс сургаалт зүйрлэлээр ирдэг. Тийм болохоор тэд харан харавч эс ухаарч, сонсон сонсовч үл ойлгох билээ. Ингэснээр тэд эс эргэн буцаж үл уучлагдана гээд, Тэр —Энэ сургаалт зүйрлэлийг та нар ойлгохгүй байна уу? Тэгвэл та нар яаж бүх сургаалт зүйрлэлийг ойлгох билээ? Тариачин үг тарьж байна. Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг булаадаг. Үүнчлэн тэдгээр нь чулуурхаг газар таригдсан ба тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. Гэвч тэд үндэсгүй тул түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход шууд л бүдрэн унадаг. Зарим нь хогийн ургамал дунд таригдагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсовч, ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, элдэв зүйлд шунах хүсэл нь үгийг боомилж, үр жимсгүй болдог. Зарим нь сайн хөрсөнд суулгагдагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана гэв.

Хуваалцах
МАРK 4 унших