Леви 3

3
Эвийн тахил
1Хэрэв түүний өргөл нь эвийн тахилын нядлах тахил байх аваас, хэрэв тэр хүн үүнийгээ бод малын сүргээс өргөх гэж байгаа бол эр ч бай эм ч бай согоггүй мал ЭЗЭНий өмнө өргөх ёстой. 2Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны үүдэнд нядлахад, тахилч болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна. 3Тэрээр эвийн тахилаас ЭЗЭНд галан тахил болгон сэмж, бүх дотор өөхийг, 4хоёр бөөрийг ууц дагуух өөхтэй нь, өнчин элгийг бөөртэй хамт салган эдгээрийг өргөг. 5Аароны хөвгүүд үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр буй шатаалт тахилын дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт галан тахил юм.
6Хэрэв ЭЗЭНд өргөх эвийн тахил нь бог малан өргөл байх аваас эр, эм аль нь ч бай согоггүй малыг тэр хүн өргөг. 7Хэрэв тахилын өргөл болгон хурга өргөх гэж байгаа аваас тэр үүнийгээ ЭЗЭНий өмнө авчраг. 8Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны өмнө нядлаг. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацаг. 9Тэр хүн эвийн тахилаас ЭЗЭНд өргөх галан тахил болгон өөхийг нь, үүнээс харцагаар нь салгаад ууц сүүлний өөхийг бүхэлд нь, сэмж, бүх дотор өөхийг, 10хоёр бөөрийг ууц дагуух өөхтэй нь хамт, өнчин элгийг бөөртэй хамт салгаж эдгээрийгээ өргөг. 11Тахилч үүнийг ЭЗЭНд галан тахилын хүнс болгон тахилын ширээн дээр шатаана.
12Хэрэв тахилын өргөл нь ямаа байх аваас тэр хүн үүнийг ЭЗЭНий өмнө авчраг. 13Тэрээр гараа толгой дээр нь тавин, үүнийг уулзалтын майхны өмнө нядлаг. Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацаг. 14Үүнээс тэр өөрийн тахилын өргөлд ЭЗЭНд галан тахил болгон сэмж, бүх дотор өөхийг, 15хоёр бөөрийг ууц дагуух өөхтэй нь хамт, өнчин элгийг бөөртэй хамт салган эдгээрийг өргөг. 16Тахилч эдгээрийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь тааламжит үнэрт галаар өргөх хүнсэн тахил болой.
Бүх өөх ЭЗЭНийх болой. 17Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэж тэдэнд хэл гэлээ.

Одоогоор Сонгогдсон:

Леви 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Леви 3-д зориулсан видео