Шүүгчид 4:4-10

Шүүгчид 4:4-10 АБ2013

Тэр үед Лаппидотын эхнэр, эш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байлаа. Тэр эмэгтэй Ефраимын уулан дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор амьдран суудаг байв. Израилийн хөвгүүд хэрэг явдлаа шүүлгэхээр түүн дээр өгсөж ирдэг байлаа. Тэрээр Кедеш-нафталд буй Абиноамын хөвгүүн Баракт элч илгээж дуудуулав. Тэгээд тэр түүнд —Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрийг дагуул. Би Иабины цэргийн жанжин Сисераг тэрэгт цэрэгтэй нь болон олон цэрэгтэй нь хамт Кишоны зүг та нар уруу явуулж, та нарын гарт өгнө” гэв гэж хэлүүлэв. Тэгтэл Барак түүнд —Хэрэв чи надтай хамт явбал би явна. Харин чи надтай хамт явахгүй бол би явахгүй гэв. Харин Дебора —Би чамтай хамт дуртайяа явна. Харин ЭЗЭН, Сисераг нэгэн эмэгтэйн гарт тушаах учир чиний явах аянд алдар хүнд нь чамд ногдохгүй гэв. Ингээд Дебора босож, Барактай хамт Кедеш уруу явжээ. Барак Зебулун ба Нафталийг Кедешт дуудан цуглуулж, арван мянган эрийг дагуулан явсан бөгөөд Дебора ч түүний хамт явав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна