Шүүгчид 4

4
Дебора Барак нар
1Ехүдийг нас барсны дараа Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд үргэлжлүүлэн ёрын мууг үйлдэв. 2Тиймээс ЭЗЭН, Хазорт хаанчилж байсан Канааны хаан Иабины гарт тэднийг тушаав. Иабины цэргийн жанжин нь Сисера бөгөөд тэр Харошет-хагоимд амьдран суудаг байв. 3Тэр есөн зуун төмөр тэрэгтэй байсан бөгөөд хорин жилийн турш Израилийн хөвгүүдийг харгислан дарангуйлж байсан тул Израилийн хөвгүүд ЭЗЭНээс тусламж эрж хашхиран гуйв. 4Тэр үед Лаппидотын эхнэр, эш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байлаа. 5Тэр эмэгтэй Ефраимын уулан дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор амьдран суудаг байв. Израилийн хөвгүүд хэрэг явдлаа шүүлгэхээр түүн дээр өгсөж ирдэг байлаа. 6Тэрээр Кедеш-нафталд буй Абиноамын хөвгүүн Баракт элч илгээж дуудуулав. Тэгээд тэр түүнд
—Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрийг дагуул. 7Би Иабины цэргийн жанжин Сисераг тэрэгт цэрэгтэй нь болон олон цэрэгтэй нь хамт Кишоны зүг та нар уруу явуулж, та нарын гарт өгнө” гэв гэж хэлүүлэв. 8Тэгтэл Барак түүнд
—Хэрэв чи надтай хамт явбал би явна. Харин чи надтай хамт явахгүй бол би явахгүй гэв. 9Харин Дебора
—Би чамтай хамт дуртайяа явна. Харин ЭЗЭН, Сисераг нэгэн эмэгтэйн гарт тушаах учир чиний явах аянд алдар хүнд нь чамд ногдохгүй гэв. Ингээд Дебора босож, Барактай хамт Кедеш уруу явжээ. 10Барак Зебулун ба Нафталийг Кедешт дуудан цуглуулж, арван мянган эрийг дагуулан явсан бөгөөд Дебора ч түүний хамт явав. 11Тэр үед кен хүн Хебер нь Мосегийн хадам эцэг Хобабын үр удам болох кенчүүдээс салж, Кедешийн ойролцоох Заананним дахь царсан ой хүртэл майхнаа босгов.
12Абиноамын хөвгүүн Барак Табор ууланд гарсныг Сисерад мэдэгдсэнд 13Сисера есөн зуун төмөр тэргээ мөн өөртэй нь хамт байсан бүх хүнээ Харошет-хагоимаас Кишоны хөндийд дуудан цуглуулжээ. 14Дебора, Баракт хандан
—Бос! Өнөөдөр ЭЗЭН чиний гарт Сисераг өгсөн билээ. ЭЗЭН Өөрөө чиний өмнө явна гэв. Ингээд Барак арван мянган эрийг дагуулан Табор уулаас буулаа. 15ЭЗЭН, Баракийн өмнө Сисера болон түүний бүх тэрэгт цэрэг, цэргүүдийг илдний ирээр хядсанд Сисера тэргээ хаян явган зугтаж одлоо. 16Харин Барак тэрэг ба цэргүүдийг нь Харошет-хагоим хүртэл мөшгөн хөөв. Сисерагийн цэргүүд нэг нь ч үлдэлгүй бүгд илдний ирэнд унацгаав. 17Тэгтэл Сисера, кен хүн Хеберийн эхнэр Иаелын майхан уруу явган зугтаж ирэв. Учир нь Хазорын хаан Иабин болон кен хүн Хеберийн гэрийн хооронд энх тайван байв. 18Иаел Сисераг угтан гарч ирээд, түүнд
—Орж хайрла, эзэнтэн минь. Манайд орж хайрла. Бүү эмээгтүн гэв. Сисера түүний майханд орсонд Иаел түүнийг хөнжлөөр#4:18 эсвэл хөшигний ард нуув эсвэл хивсээр хучив. хучив. 19Сисера түүнд
—Уух жаахан ус өгөөч. Би цангаж байна гэсэнд Иаел сүүтэй арьсан тулмыг онгойлгож түүнд уулгаад, түүнийг дахин хучив. 20Сисера түүнд
—Чи майхны үүдэнд зогсоод, хэрэв хэн нэгэн нь ирж “Энд хүн байна уу?” гэж чамаас асуувал “Байхгүй” гэж хэлээрэй гэв. 21Сисера ядарснаас гүн нойронд автахад Хеберийн эхнэр Иаел майхны гадас авч гартаа алх барин сэмхэн түүнд ойртож очоод чамархай уруу нь гадсаа шааж газартай зоов. Ингээд Сисера ухаан алдаж үхэв. 22Харагтун, Барак, Сисераг мөшгөн хөөж ирэхэд Иаел түүнийг угтан гарч ирээд
—Нааш ир, таны хайж байгаа хүнийг би танд харуулъя гэв. Тэр майханд орсонд, харагтун, Сисера чамархайдаа майхны гадас зоолгоостой, үхсэн хэвтэж байлаа. 23Ийнхүү Бурхан тэр өдөр израильчуудын өмнө Канааны хаан Иабиныг номхруулав. 24Израилийн хөвгүүдийн гар ширүүсэн ширүүссээр эцэст нь Канааны хаан Иабиныг устгав.

Одоогоор Сонгогдсон:

Шүүгчид 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна