ШҮҮГЧИД 4:4-10

ШҮҮГЧИД 4:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэр үед Лаппидотын эхнэр эш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байв. Тэр эмэгтэй Ефраимын уулархаг нутаг дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор суудаг байв. Израилийн хөвгүүд маргаанаа таслуулж, шүүгдэхийн тулд түүн дээр ирдэг байлаа. Кедеш-нафталид амьдардаг Абиноамын хөвгүүн Баракт, Дебора элч илгээж, —Харагтун, Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрсийг дагуул. Би Иабины цэргийн жанжин Сисераг тэрэгнүүдтэй нь болон олон цэрэгтэй нь хамт Кишон голын зүг та нар уруу явуулж, та нарын гарт тушаана” гэв гэж хэлүүлэв. Тэгтэл Барак Деборад —Хэрэв та надтай хамт явбал, би явна. Харин та надтай хамт явахгүй бол би явахгүй гэв. Дебора —Мэдээж би чамтай хамт явна, харин чиний хийх гэж буй аянд чи алдаршихгүй, учир нь ЭЗЭН Сисераг нэгэн эмэгтэйн гарт тушаана гэв. Ингээд Дебора босож, Барактай хамт Кедеш уруу явав. Барак Зебулун болон Нафталийг Кедешт дуудан цуглуулж, арван мянган эрс түүнийг дагасан бөгөөд Дебора ч түүний хамт явав.

Хуваалцах
ШҮҮГЧИД 4 унших

ШҮҮГЧИД 4:4-10 Ариун Библи 2013 (АБ2013)

Тэр үед Лаппидотын эхнэр, эш үзүүлэгч эмэгтэй Дебора Израилийг шүүж байлаа. Тэр эмэгтэй Ефраимын уулан дахь Рама болон Бетелийн дунд байдаг Деборагийн далдуу модны доор амьдран суудаг байв. Израилийн хөвгүүд хэрэг явдлаа шүүлгэхээр түүн дээр өгсөж ирдэг байлаа. Тэрээр Кедеш-нафталд буй Абиноамын хөвгүүн Баракт элч илгээж дуудуулав. Тэгээд тэр түүнд —Израилийн Бурхан ЭЗЭН тушааж байна. “Яв, Табор ууланд гар. Өөртэйгөө хамт Нафтали болон Зебулуны хөвгүүдээс арван мянган эрийг дагуул. Би Иабины цэргийн жанжин Сисераг тэрэгт цэрэгтэй нь болон олон цэрэгтэй нь хамт Кишоны зүг та нар уруу явуулж, та нарын гарт өгнө” гэв гэж хэлүүлэв. Тэгтэл Барак түүнд —Хэрэв чи надтай хамт явбал би явна. Харин чи надтай хамт явахгүй бол би явахгүй гэв. Харин Дебора —Би чамтай хамт дуртайяа явна. Харин ЭЗЭН, Сисераг нэгэн эмэгтэйн гарт тушаах учир чиний явах аянд алдар хүнд нь чамд ногдохгүй гэв. Ингээд Дебора босож, Барактай хамт Кедеш уруу явжээ. Барак Зебулун ба Нафталийг Кедешт дуудан цуглуулж, арван мянган эрийг дагуулан явсан бөгөөд Дебора ч түүний хамт явав.

Хуваалцах
ШҮҮГЧИД 4 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна