Хабаккук 3

3
1Шигионотын дагуу, эш үзүүлэгч Хабаккукийн залбирал.
Хабаккукийн залбирал
2ЭЗЭН, Таны алдрыг би сонссон бөгөөд
Би сүрдэн эмээж байна.
ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж,
Энэ үед тэдгээрийг мэдүүлээч.
Хилэгнэлдээ өршөөлөө санаач.
3Теманаас Бурхан морилон ирж,
Паран уулаас Ариун Нэгэн заларна. Села
Түүний сүр жавхлан тэнгэрсийг хучин,
Дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.
4Түүний туяа нь нарны гэрэл мэт юм.
Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөд
Түүний хүч чадал нууцлагдсан.
5Түүний өмнө тахал явж,
Араас нь сүйрэл гамшиг дагадаг.
6Тэрээр зогсож, газрыг хэмжсэн.
Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон.
Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж,
Эртний толгод хотойв.
Түүний замууд үүрдийнх юм.
7Кушаны майхнуудыг зовлон нөмөрч,
Мидиан газрын майхнуудын
Хөшигнүүд нь чичрэхийг би харлаа.
8Та морьдоо хөлөглөн
Авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь
Гол мөрнүүдэд уурссандаа,
Эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү?
ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнээ юу?
9Нум тань шувт татагдаж,
Сумнууд тань тушаалаар тань болжээ. Села
Та дэлхийг гол мөрнүүдээр хагалан хуваав.
10Уулс Таныг хараад доргин чичирч,
Ширүүн аадар бороо хаман өнгөрлөө.
Оёоргүй гүн дуу чимээгээ гаргаж,
Гараа өндөрт өргөлөө.
11Нар, сар байрандаа тогтов.
Таны сумны гэрэлд,
Гялалзах жадны тань туяанд
Тэд зайлан одлоо.
12Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж,
Уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.
13Өөрийн ард түмний аврал болон
Тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө
Та гарч ирсэн билээ.
Буруу хүмүүсийн гэрийн тэргүүнийг Та цохин,
Гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо. Села
14Үй олны тэргүүлэгчийг
Өөрийнх нь жадаар Та нэвт хатгасан.
Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ.
Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм.
15Та морьдоороо далай тэнгисийн дээр,
Их усны давалгаан дээгүүр дэвсэлнэ.
16Намайг сонсоход, дотор минь дэлсэж,
Чимээ шуугианд уруул минь чичирнэ.
Ялзрал ясанд минь нэвтэрч,
Зогсож буй газартаа би салганан чичирнэ.
Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол,
Зовлон шаналангийн өдөр ирэх хүртэл
Би нам гүм хүлээх ёстой.
Зовлон дундах найдлага ба баяр хөөр
17Хэдийгээр инжрийн мод цэцэглээгүй,
Усан үзмийн мод ч үр жимсгүй,
Чидуны ургац гарахгүй,
талбайд хүнс огт ургахгүй байсан ч
Бас хашаандаа хоньгүй, саравчиндаа үхэргүй болсон ч
18ЭЗЭНий дотор би баясан хөөрч,
Авралынхаа Бурхан дотор баярлана.
19Эзэн БУРХАН бол миний хүч чадал.
Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож,
Намайг өндөр газруудаар минь явуулсан билээ.#2См 22:34; Дуу 18:33
Удирдагчид, утсан хөгжим дээр тоглоход зориулав.

Одоогоор Сонгогдсон:

Хабаккук 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү