Езекиел 19

19
Израилийн доройтол
1Чиний хувьд, Израилийн ноёдын төлөө гашуудлыг дуулж,
2“Эх чинь арслангуудын дунд
Ямар эрслэн байсан гээч!
Гүегүүдээ өсгөхдөө тэрээр залуу арслангуудын дунд хэвтэж,
3Гүегүүдээсээ нэгийг өсгөсөнд тэр нь арслан болж, олзоо тасчихыг сурчээ.
Хүмүүсийг тэр идэхэд
4Үндэстнүүд түүний тухай сонсож,
Тэдний нүхэнд тэрээр унан баригдахад
Түүнийг дэгээгээр чирч, Египетийн газарт авчрав.
5Эрслэн хүлээж цөхрөөд, найдвар нь алдагдсаныг мэдэхдээ,
Тэрээр гүегүүдээсээ өөр нэгийг авч, залуу арслан болгов.
6Тэр арслангуудын дундуур хэрэн явжээ.
Тэр залуу арслан болоод, олзоо тасчихыг сурчээ.
Тэр хүмүүсийг идэв.
7Тэр бэхлэгдсэн цамхгуудыг нь нурааж,
Хотуудыг нь балгас болгов.
Түүний архирах дуунаас болж,
Газар хийгээд түүгээр дүүрэн буй юмс балмагджээ.
8Дараа нь үндэстнүүд мужуудаасаа,
Бүх талаас түүний эсрэг дайрч, түүн дээр тороо хаяв.
Арслан нүхэнд нь унаж баригдахад
9Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд,
Вавилоны хаанд аваачив.
Дууг нь Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд
Тэд түүнийг агнуурын торонд оруулав.
10Эх чинь усан үзмийн төгөлд усны дэргэд суулгасан
Усан үзмийн мод адил байжээ.
Бялхам их устай учир энэ нь ургац ихтэй, сагсайсан мөчрүүдтэй байв.
11Тэр нь захирагчдын очирт таяг болохуйц хүчит мөчрүүдтэй байсан,
Түүний өндөр нь үүлнээс дээгүүр өргөгдсөн.
Бөөн мөчрүүдтэйгээ бүр илүү өндөр үзэгдэж байсан.
12Гэвч тэр нь хилэнгээр сугалагдав.
Тэр нь газарт хаягдав.
Дорнын салхи түүний жимсийг хатаажээ.
Түүний хүчит мөчир ч хугалагдсанаар хувхайрав.
Гал түүнийг шатаажээ.
13Одоо тэр нь цөлд,
хуурай, ангасан газарт суулгагджээ.
14Түүний мөчрөөс гал гарч,
Залуу мөчир ба жимсийг нь шатаав.
Ингэснээр түүнд захирагчийн очирт таяг
Хүчит мөчир байхгүй болов.”
Энэ бол гашуудал бөгөөд гашуудалд зориулагдав.

Одоогоор Сонгогдсон:

Езекиел 19: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү