Езекиел 20
20
Израилийн эсэргүүцэл үргэлжилсээр
1Долдугаар оны тавдугаар сард, уг сарын арванд Израилийн хэсэг ахмадууд ЭЗЭНээс асуухаар ирж, миний өмнө суув. 2ЭЗЭНий үг надад ирж
— 3Хүний хүү чи, Израилийн ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би та нараар асуугдахгүй. Би амьд!» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.” 4Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд эцэг өвгөдийнх нь жигшүүрийг мэдүүлж, 5тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би Израилийг сонгох өдөртөө Иаковын гэрийн үр удамд тангараглаж, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн. Би бол Бурхан ЭЗЭН чинь гэж айлдаж тэдэнд тангараглав.#Гэт 6:2–8 6Би тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газрын сор, сүү, зөгийн балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав. 7Би тэдэнд “Хүн бүр чинь нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би Бурхан ЭЗЭН чинь мөн” гэж айлдав. 8Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонссонгүй. Тэд нүдийг нь татсан ой гутам юмсыг зайлуулсангүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би “Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан уураа гаргахын тулд хилэнгээ тэдний дээр цутгана” гэсэн юм. 9Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө ийн үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн. 10Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан. 11Би тэдэнд зарлигуудаа өгч, тогтоолуудаа мэдүүлсэн. Ингэснээр хүн тэдгээрийг биелүүлбэл түүгээр амьд байна.#Лев 18:5 12Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн.#Гэт 31:13–17 13Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд зарлигуудаар минь эс явав. Хэрэв хүн тэдгээрийг биелүүлбэл амьд явах учиртай тогтоолуудаас минь ч татгалзсан. Амралтын өдрүүдийг минь тэд ихэд буртаглав. Тэгээд Би тэднийг дуусгахын тулд цөлд байхад хилэнгээ дээрээс нь асгана гэсэн. 14Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ бузарлуулахгүйн тулд Би нэрийнхээ төлөө үйлдэв. 15Бас Миний тэдэнд өгсөн сүү, зөгийн бал урсдаг бүх газрын алдар нь болох тэрхүү газарт Би тэднийг оруулахгүй гэж тэдэнд Би цөлд тангарагласан нь 16тэд тогтоолуудаас минь татгалзаж, Миний зарлигуудаар эс яван Амралтын өдрүүдийг минь буртагласан учир юм. Зүрх нь шүтээнүүдийнхээ араас дагав. 17Гэсэн ч Миний мэлмий тэднийг устгахын оронд өрөвдөж, Би тэднийг цөлд хүйс тэмтэрчихээгүй. 18Би цөлд хүүхдүүдэд нь “Та нар эцгүүдийнхээ тогтоомжуудаар бүү яв, шийдвэрүүдийг нь эс сахь, шүтээнүүдээр нь өөрсдийгөө бүү бузарла. 19Би бол та нарын Бурхан ЭЗЭН. Зарлигуудаар минь явж, тогтоолуудыг минь сахиж, тэдгээрийг үйлд. 20Амралтын өдрүүдийг минь ариун байлга. Та нар Намайг Бурхан ЭЗЭН чинь гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар ба Миний хооронд тэмдэг болно” хэмээв. 21Гэтэл хүүхдүүд Миний эсрэг тэрсэлсэн. Тэд зарлигуудаар минь эс явж, хүн тэдгээрийг үйлдвэл түүгээр амьд явах тогтоолуудыг минь ч сахин үйлдээгүй. Тэд Амралтын өдрүүдийг минь буртагласан. Тиймээс цөлд тэдний эсрэг уураа гаргахын тулд Би тэдний дээр хилэгнэлээ цутгана гэсэн. 22Гэвч дагуулан гаргахыг харсан үндэстнүүдийн нүдний өмнө нэрээ буртаглуулахгүйн тулд Би мутраа буцааж, нэрийнхээ төлөө үйлдсэн. 23Тэднийг үндэстнүүдийн дунд цацаж, нутгуудаар тараахаар Би цөлд тэдний эсрэг гараа өргөсөн.#Лев 26:33 24Учир нь тэд тогтоолуудыг минь эс үйлдэн, зарлигуудаас минь татгалзаж, Амралтын өдрүүдийг минь буртагласан бөгөөд нүд нь эцгүүдийнхээ шүтээний араас дагасан. 25Ингээд сайн бус тогтоомжуудыг, түүгээр амьдарч үл чадах шийдвэрүүдийг Би тэдэнд өгсөн. 26Тэд хэвлийг анх нээгч бүхнийг гал дундуур гаргасан тэрхүү өргөлөөс нь болж Би тэднийг бузар гэж зарласан. Тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэхийн тулд Би тэднийг эзгүйрүүлэх юм.»” 27Тиймээс, хүний хүү, Израилийн гэрт өгүүлэн тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Эцэг өвгөд чинь Надад харш юм хийж Намайг доромжлов. 28Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд тэнд тахилуудаа өргөсөн бөгөөд тэд өргөлөөрөө өдөөн хатгалгыг өргөн барив. Тэнд бас тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө тэд асгав. 29Тэгээд Би тэдэнд “Та нарын очдог өндөр газар#20:29 өндөр газар: Еврейчүүдийн цээрлэдэг байсан буруу шүтлэгтний мөргөлийн газар. Евр. явах газар гэснээс гаралтай. юу вэ?” гэв. Тиймээс энэ өдрийг хүртэл түүний нэрийг Бама гэж дуудаж байсан.»” 30Тиймээс Израилийн гэрт өгүүл.
— Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нар эцгүүдийнхээ замнал ёсоор бузарлагдаж, ой гутам юмсыг нь дуурайн садар самууныг үйлдэх үү? 31Өргөлүүдээ өргөж, хөвгүүдээ гал дундуур гаргаж#20:31 гал дундуур гаргах: Шүтээнд тахил болгон галд шатаах гэсэн утгатай. байхдаа та нар энэ өдрийг хүртэл өөрсдийгөө бүх шүтээнээрээ бузарлаж байна. Израилийн гэр ээ, Би та нараар зөвлүүлэх ёстой юу? Би амьд! Би та нараар зөвлүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 32Та нар “Бид мод, чулуунд мөргөж буй үндэстнүүд, газрын овгуудтай адил болно” гэж өгүүлэхэд бодолд чинь буй зүйлс биелэхгүй.
Израилийг Бурхан сэргээнэ
33Үнэхээр хүчит мутар, сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг лавтай хаанчлах болно. Би амьд!#20:33 Би амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг. гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 34«Би хүчит мутар, сунгасан гар, цутгасан хилэнгээр та нарыг ард түмнүүдийн дундаас авчирч мөн та нарын тараагдсан газруудаас та нарыг цуглуулна. 35Би та нарыг ард түмнүүдийн цөлд авчирч, тэнд нүүр нүүрээрээ та нартай шүүхэд орно. 36Эцгүүдийг чинь Египет нутгийн цөлд шүүсэн адил тийнхүү Би та нарыг шүүнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. 37«Би та нарыг таяган доогуур явуулж, та нарыг гэрээний холбоосонд оруулна. 38Би та нарын дотроос тэрслэгчдийг, Миний эсрэг тэрслэл үйлдэгчдийг гаргана. Би тэднийг цагаачилж суугаа газраас нь гаргах боловч тэд Израилийн нутагт орохгүй. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 39Израилийн гэр ээ, чиний хувьд, явж хүн бүр шүтээнүүддээ үйлчил. Харин хожим та нар үнэхээр Намайг сонсож, цаашид өргөл, шүтээнүүдээрээ ариун нэрийг минь бузарлахгүй» гэж Эзэн БУРХАН айлдаж байна. 40Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Учир нь Миний ариун уул,#20:40 ариун уул: ЭЗЭНий өргөө болон ордны хэсэг болсон Иерусалим дахь толгод буюу Сион уул. Израилийн өндөр уулан дээр, тэнд Израилийн хамаг гэр, тэд бүгд тэр газарт Надад үйлчлэх болно. Тэнд Би тэднийг хүлээн зөвшөөрч, бүх ариун юмны чинь хамт, хандив, бэлгүүдийн чинь хамгийн шилмэлийг хайх болно. 41Та нарыг ард түмнүүдийн дундаас гаргаж, тараагдсан газруудаас чинь цуглуулах цагт Би та нарыг тааламжит үнэр мэт хүлээн зөвшөөрнө. Үндэстнүүдийн нүдэн дээр та нарын дунд Би Өөрийгөө ариун гэдгийг нотолно. 42Би та нарыг эцгүүдэд чинь өгөхөөр тангарагласан газар болох Израилийн нутагт авчрах цагт та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно. 43Бузарласан замууд ба үйлдэлээ та нар тэнд санах болно. Та нар үйлдсэн муу муухай хамаг зүйлээсээ болж өөрсдөө өөрсдөөсөө эгдүүцэн жигших болно. 44Израилийн гэр ээ, Би муу явдлаар чинь эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин нэрийнхээ төлөө та нарт ийн үйлдэхэд та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
Негевийн эсрэг эш үзүүллэг
45Одоо ЭЗЭНий үг надад ирж
— 46Хүний хүү, өмнө зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл. 47Негевийн ойд “ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана. 48ЭЗЭН Би түүнийг шатаасан гэдгийг бүх махбод харах болно. Тэр нь унтрахгүй» гэж өгүүл” гэв. 49Тэгээд би
—Аяа, Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?” гэж хэлэв гэлээ.
Одоогоор Сонгогдсон:
Езекиел 20: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.