Гэтлэл 17

17
Хаднаас гарсан ус
(Тоо 20:1–13)
1Дараа нь Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн ЭЗЭНий тушаалаар аялан Син цөлөөс хөдлөн явсаар Рефидимд буудаллав. Тэнд хотол түмэнд уух ус байсангүй. 2Ард олон Мосетой маргалдан
—Бидэнд уух ус өг гэсэнд Мосе тэдэнд
—Та нар яагаад надтай маргалдаж байна вэ? Та нар яагаад ЭЗЭНийг сорьж байна вэ? гэв. 3Харин ард түмэн тэнд ус хүсэн цангаж, Мосегийн эсрэг гомдоллон гонгинолдож
—Та юунд биднийг Египетээс авчран, биднийг болон үр хүүхэд, мал сүргийг маань цангааж алах гэж байна вэ? гэлцэв. 4Мосе, ЭЗЭНд хашхиран
—Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно гэв. 5Тэгэхэд ЭЗЭН, Мосед
—Чи ард түмний өмнө гарч, Израилийн ахмадуудаас заримыг нь дагуулаад яв. Тэгэхдээ Нил мөрнийг цохисон таягаа гартаа авч яв. 6Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлджээ. 7Мосе тэр газрыг Масса ба Мериба#17:7 Масса ба Мериба: евр. “сорьсон” ба “гомдоллосон” гэсэн утгатай. гэж нэрлэв. Учир нь Израилийн хөвгүүд маргалдсан бөгөөд
—ЭЗЭН бидний дунд байна уу, үгүй юү? гэж ЭЗЭНийг сорьсон юм.
Амалек ялагдсан нь
8Дараа нь Амалек ирж, Рефидимд Израилийн эсрэг байлдав. 9Тиймээс Мосе, Иошуад
—Эрчүүдээ сонго, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурханы таягийг гартаа бариад, толгодын орой дээр зогсоно гэв. 10Мосегийн хэлсэн ёсоор Иошуа үйлдэж, Амалекийн эсрэг байлдав. Мосе, Аарон, Хур нар толгодын орой дээр гарлаа. 11Мосе гараа өргөхөд Израиль ялж, буулгахад Амалек ялж байв. 12Гэвч Мосегийн гар цуцжээ. Тэгэхэд тэд чулуу авч түүнд тавьж өгөхөд тэрээр чулуун дээр суув. Аарон Хур нар түүний гарыг нэг нь нэг талаас, нөгөө нь нөгөө талаас нь түшив. Тийнхүү нар жаргах хүртэл түүний гар тогтвортой байв. 13Ингээд Амалек болон ард түмнийг нь Иошуа илдний ирээр ялав. 14ЭЗЭН, Мосед
—Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн дороос бүрэн арилгана гэв.#Дх 25:17–19; 1См 15:2–9 15Мосе тахилын ширээ барьж, түүнийгээ “ЭЗЭН миний туг” гэж нэрлэхдээ
16ЭЗЭНий андгаар#17:16 андгаар: андгай гэсэн утгатай. дээрх мутар! ЭЗЭН үеийн үед Амалектай дайтах болой#17:16 Еврейд нь энэ хэсэг тодорхой бус. хэмээв.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Гэтлэл 17-д зориулсан видео