Гэтлэл 18

18
Иетрогийн зөвлөгөө
1ЭЗЭН, Израилийг Египетээс хэрхэн гаргасан ба Бурхан, Мосед болон ард түмэн нь болсон Израильдаа юу хийснийг бүгдийг нь Мосегийн хадам эцэг, Мидианы тахилч Иетро сонсжээ. 2Мосегийн хадам эцэг Иетро, Мосегийн илгээсэн түүний эхнэр Зиппораг#Гэт 2:21–22 3болон хоёр хүүг нь хүлээн авав. Тэдний нэгнийх нь нэрийг Гершом#18:3 Гершом: евр. “цагаач” гэснээс гаралтай. гэдэг аж. Учир нь Мосе
—Би харь газар цагаач болсон гэжээ.#Үйл 7:29 4Нөгөөгийнх нь нэрийг Елиезер#18:4 Елиезер: евр. “Бурхан надад тусална” гэснээс гаралтай. гэдэг аж. (Учир нь Мосе
—Миний эцгийн Бурхан миний тусламж байсан бөгөөд намайг Фараоны илднээс аварсан гэжээ.) 5Мосегийн хадам эцэг Иетро, эхнэр хөвгүүдийнх нь хамт цөлд түүн дээр хүрч ирэв. Тэнд Бурханы ууланд Мосе буудалласан байв. 6Тэр, Мосед
—Чиний хадам эцэг Иетро би эхнэр, хоёр хүүтэй чинь хамт чам уруу ирж байна гэж мэдэгдэв. 7Тэгэхэд Мосе хадам эцгээ тосохоор гарч, мэхийн түүнийг үнсэв. Тэд амар мэндээ асуулцсаны дараа майханд орцгоов. 8Фараонд болон египетчүүдэд Израилийн төлөө ЭЗЭНий үйлдсэн бүхнийг мөн аян замд тохиолдсон бүх хүнд бэрхшээлийг, ЭЗЭН тэднийг хэрхэн аварсныг Мосе хадам эцэгтээ ярив. 9Израилийг египетчүүдийн гараас аврах үед тэдэнд хандсан ЭЗЭНий бүх сайн сайханд Иетро баярлав. 10Тиймээс Иетро
—Та нарыг египетчүүдийн гар, Фараоны гараас аварч, ард түмнийг египетчүүдийн гар дороос аварсан ЭЗЭН магтагдах болтугай. 11Үргэлж давлиун загнадаг тэднийг ялсан учир ЭЗЭН бол хамаг бурхдаас илүү аугаа юм гэдгийг би одоо мэдлээ гэв. 12Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро, Бурханд зориулан шатаалт тахил, нядлах тахилуудыг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн хамаг ахмадуудтай цуг ирэв. 13Дараа өдөр нь Мосе ард олныг шүүхээр сууж, ард түмэн өглөөнөөс орой хүртэл Мосегийн өмнө зогсов. 14Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхнийг Мосегийн хадам эцэг хараад
—Ард түмнийхээ төлөө хийж байгаа энэ бүхэн чинь юу вэ? Бүх ард олон өглөөнөөс орой хүртэл чиний өмнө зогсож байхад, яагаад чи ганцаараа суучихаад үзээд байна вэ? гэж асуув. 15Мосе хадам эцэгтээ
—Учир нь ард түмэн Бурханаас асуухаар над дээр ирдэг. 16Тэд маргаантай бол над дээр ирж, би уг хүн болон хөршийнх нь хоорондохыг шүүн Бурханы зарлиг, хуулиудыг мэдүүлдэг гэв. 17Мосегийн хадам эцэг түүнд
—Чиний ингэж хийж байгаа чинь сайн биш юм. 18Чи ч, чамтай хамт байгаа энэ ард түмэн ч зайлшгүй зүдэрнэ. Учир нь энэ үүрэг чиний хувьд дэндүү хүнд билээ. Чи үүнийг ганцаараа хийж чадахгүй. 19Одоо намайг сонс. Би чамд зөвлөгөө өгье. Бурхан чамтай хамт байг. Чи ард түмний төлөө Бурханы өмнө байж, хэрэг заргуудыг Бурханд авчир. 20Тэгээд тэдэнд зарлиг болон хуулийг таниулж, явах ёстой замыг нь болон хийх ёстой ажлыг нь тэдэнд мэдүүл. 21Түүгээр барахгүй чи бүх ард түмний дотроос Бурханаас эмээдэг чадварлаг хүмүүсийг болон буруугаар олсон олзыг үзэн яддаг шударга хүмүүсийг сонгож аваад, тэднийг ард түмний дээр мянгат, зуут, тавьт болон аравтын даргаар тавь. 22Тэд ард түмнийг эгнэгт шүүг. Аливаа том хэргийг тэд чамд авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүг. Тэгвэл тэд ачаанаас чинь үүрэлцэж, чамд хялбар болно. 23Хэрэв чи ийнхүү хийвэл мөн Бурхан чамд тушаавал чи зогсох чадвартай байх болно. Бас энэ ард түмэн бүгдээрээ нутагтаа амар амгалан явах болно гэж хэлэв. 24Тийнхүү Мосе хадам эцгийнхээ үгийг сонсоод, хэлсэн бүхнийг нь хийв. 25Мосе чадварлаг хүмүүсийг бүх Израилиас сонгож, мянгат, зуут, тавьт, аравтын даргаар тавьж, тэднийг ард түмний тэргүүн нар болгов. 26Тэд бүхий л цагт ард түмнийг шүүв. Ярвигтай хэргийг тэд Мосед авчирч, харин аливаа жижиг хэргийг өөрсдөө шүүв. 27Дараа нь Мосе хадам эцгээ үдэж явууллаа. Хадам эцэг нь нутагтаа буцав.

Одоогоор Сонгогдсон:

Гэтлэл 18: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Гэтлэл 18-д зориулсан видео