Номлогчийн үгс 8
8
Хааныг дага, өөрийгөө баясга
1Хэн ухаантантай адил вэ, хэн юмсын учгийг тайлах вэ? Мэргэн ухаан л хүний нүүрийг гэрэлтүүлж, баргар царайг нь өөрчлөх ажээ.
2“Бурханд өргөсөн ам өчгийн учир хааны зарлигийг сахигтун!” гэж би хэлнэ.#8:2 ЭЗО-д Хааны хэлснийг хий 3Түүнийг орхин явах гэж бүү яар. Муу хэрэгт бүү эвс. Учир нь тэр юу хүссэнээ хийх болно. 4Хааны үг болбоос эрх мэдэлтэй. “Та юу хийж байна аа?” гэж түүнд хэн хэлэх юм бэ? 5Хааны зарлигийг сахигч ёр мууг эс мэдэрнэ. Мэргэн зүрх зохист цаг ба арга замыг мэддэг аж. 6Учир нь алив юманд зохист цаг ба арга зам байх атал хүн өөрөө түүнд нэрвэгдэх ажээ. 7Юу тохиолдохыг тэр эс мэдэх тул хэрхэн энэ нь тохиолдохыг хэн түүнд хэлж чадах билээ? 8Салхийг захирч, түүнийг барьж байлгах эрхтэй хүн нэг ч алга. Үхэх өдрөө ч хүн захирдаггүй биз дээ. Дайн тулааны үед аврал үгүй аж. Буруу нь буруутаа чөлөөлж эс чадна. 9Энэ бүхнийг би хараад, наран доор болж байгаа үйлс бүхэнд оюун бодолоо хандууллаа. Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг аж.
Бурханы зам ойлгогдошгүй
10Тэгэхэд би нэгэн муу хүнийг оршуулж байхыг харав. Ариун газраар орж гарч явсан тэд удалгүй ийн үйлдэж явсан хотдоо мартагдаж байлаа.#8:10 Тайлбарт хувилбар: Муу хүнийг ард олны дунд оршуулахыг би үзлээ. Тэднийг ариун газраас гарган оршуулж байсан бөгөөд нүгэлт үйлээ хийж явсан тэр хотдоо тэд хүмүүст хүндлэгдэж байлаа. Энэ мөн л утгагүй аж. 11Муу үйлийн эсрэг цааз жаяг тэр дороо гүйцэлддэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь муу муухайг үйлдэхдээ бэлэн байдаг аж. 12Хэдийгээр нүгэлтэн зуу зуун удаа мууг үйлдэж, амьдрал нь уртассаар байх авч, Бурханаас эмээж, Түүний өмнө эмээгч нь илүү дээр юм гэдгийг би мэдэв. 13Бурханаас эмээдэггүй учраас буруутад сайн юм ч үгүй, сүүдэр адил өдрүүд нь ч уртсахгүй.
14Буруутад тохиолдвол зохих явдал зөвтөд учирч, зөвтийн хүртвэл зохихыг буруут нь завшдаг утгагүй зүйл газар дээр байх юм. Энэ мөн л хоосон гэж би хэлэв. 15Иймд би тааламжтай байдлыг үнэлэв. Учир хэмээвээс наран доор идэж, ууж, хөгжилдөхөөс өөр сайн зүйл хүнд алга. Энэ нь наран доор Бурханаас түүнд өгсөн амьдралынх нь өдрүүдийн турш зүтгэлд нь түүнийг дагуулах аж.
16Мэргэн ухааныг танихын тулд, өдөр ч шөнө ч ер унтдаггүй тэр нэгний газар дээр хийдэг зүтгэлийг харахын тулд би зүрх сэтгэлээ хандуулав. 17Бурханы бүх үйлсийг би хараад хүн гэгч наран доор үйлдэгддэг бүхнийг ойлгож чадахгүйг мэдлээ. Хүн шамдан эрж хайгаад ч үл ухах аж. Хэдийгээр мэргэн хүн “Би мэднэ” гэж хэллээ ч тэр ч нээж үл чадна.
Одоогоор Сонгогдсон:
Номлогчийн үгс 8: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.