Номлогчийн үгс 7

7
Амьдралын тухай гутранги үзэл
1Нандин тосноос сайн нэр илүү
Төрөх өдрөөс үхэх өдөр дээр.#Сур 22:1
2Найрын өргөө уруу явснаас гашуудагчийн оромж уруу явсан нь дээр.
Учир нь энэ бол хүн бүрийн төгсгөл бөгөөд
Амьд байгсад нь үүнийг
Зүрхэндээ авдаг юм.
3Инээснээс уйлсан нь дээр
Учир нь царай гунигтай байвч
Зүрх жаргалтай болж болох буюу.
4Ухаантны зүрх гашуудагсдын оромжинд,
Тэнэгийн зүрх зугаацагчдын гэрт байх аж.
5Тэнэгийн дуулахыг сонссоноос
Ухаант хүний зэмлэлийг сонсох нь дээр.
6Тэнэгийн инээх нь тогоон доорх гишүү шажигнахын адил бөгөөд энэ бас л хоосон.
7Бузар олз мэргэдийг мунхаг болгох
Хээл хахууль зүрхийг нь бас эвдэх.
8Хэргийн төгсгөл нь эхлэлээсээ чухал.
Сэтгэлийн тэвчээр нь зүрхний бардамналаас эрхэм.
9Уур тэнэгийн цээжинд оршдог тул
Ууранд бүү яар.#Иак 1:19
10“Яагаад урьдын өдрүүд өнөөгийнхөөс дээр байсан юм бэ?” гэж бүү хэл.
Ингэж асуух чинь мэргэн ухаанаас гардаггүй юм.
11Өвлөгдөх мэргэн ухаан эрхэм бөгөөд нарыг харагчдад үнэтэй буюу.
12Мөнгө хамгаалалт болох адил
Мэргэн ухаан хамгаалалт юм.
Харин мэдлэгийн давуу чанар гэвээс мэргэн ухаан эзэндээ амийг өгдөг билээ.
13Бурханы бүтээлийг эргэцүүлэгтүн.
Түүний муруйлгасныг хэн шулуун болгож чадах билээ?
14Азтай өдрүүддээ аз жаргалтай бай,
Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод.
Аль алийг нь Бурхан бий болгодог тул дараа нь юу болохыг хүн эс мэднэ.
Амьдрал дахь оньсого
15Би утгагүй амьдралынхаа туршид олон юм үзэв. Зөвт нь шударга байдал дотроо үхэж байхад, буруут нь худал дотроо удаан амьдрах ажээ. 16Хэт шударга, хэт мэргэн ч бүү бай. Яагаад чи өөрийгөө хөнөөх ёстой юм бэ? 17Хэт балмад, хэт тэнэг ч бүү бай. Яагаад чи цагаасаа өмнө үхэх ёстой гэж? 18Нэгээс нь зуурч, нөгөөг нь тавилгүй байх нь сайн бөгөөд Бурханаас эмээгч нэгэн тэр бүгдээр амжилтад хүрдэг.
19Мэргэн ухаан хотын арван захирагчаас ч илүүгээр ухаантныг хүчирхэгжүүлдэг.
20Үнэндээ, газар дэлхий дээр нүгэл огт хийдэггүй сайныг үйлдэгч зөвт хүн гэж үгүй.
21Олон ярианы үг бүрийг анхаарах хэрэггүй, боол чинь чамайг хараасан ч бай. 22Чи ч бас бусдыг олонтаа харааж байсныг зүрх чинь мэдэх билээ.
23Энэ бүхнийг би мэргэн ухаанаар шалгаад “Би ухаантай болно” гэсэн боловч, мэргэн ухаан надаас алс хол байлаа. 24Юу байгаа нь алс бөгөөд гүнээс гүнд байна. Хэн үүнийг нээж чадах вэ? 25Би өөрийн зүрхийг мэргэн ухаан, гүн ухааныг шинжлэн судлах хийгээд тэнэгийн буруутал, солиотны тэнэглэлийн учрыг олоход чиглүүлэв. 26Үхлээс ч илүү гашууныг би олж харав. Юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь тэр эмд олзлогдох аж. 27“Үзэгтүн, би үүнийг олж мэдэв” гэж номлогч хэлэхдээ, тайлбарыг нь олохын тулд нэг зүйлийг нөгөө дээр нэмэн, 28сэтгэл минь үүнийг эрсээр байсан боловч эс олов. Мянгаас нэг л эрэгтэйг би олсон атал энэ бүхний дундаас нэг ч эмэгтэйг олсонгүй. 29Үзэгтүн. Миний олж мэдсэн ганц зүйл нь Бурхан хүмүүнийг чигч шударга бүтээсэн боловч тэд олон арга замыг хайдаг явдал юм.

Одоогоор Сонгогдсон:

Номлогчийн үгс 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна