Дэд хууль 15
15
Амралтын жилийн хууль
(Лев 25:1–7)
1Долоон жил тутамд жилийн эцсээр чи өр авлагаа цуцал. 2Өр авлага цуцлалтыг ингэж хийнэ. Зээлдүүлэгч хүн бүр хөршөөсөө авах авлагаа цуцлах ёстой. ЭЗЭНий авлага цуцлалт зарласан учир тэр хөршөөсөө эсвэл ах дүүсээсээ өрөө бүү нэх. 3Гаднын хүнээс өрөө нэхэж болно. Харин ах дүүсээсээ авах бүх өрийг гар чинь цуцлах ёстой. 4Бурхан ЭЗЭНий чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг өгөөмрөөр ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно. 5Өнөөдөр миний чамд даалган өгч байгаа энэ бүх тушаалыг сахин мөрдөхийн тулд чи гагцхүү ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойд дуулгавартай бай. 6ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх үед чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ, харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна, харин чи тэдэнд захирагдахгүй.
7Хэрэв ЭЗЭН Бурханы чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх бүү гарга, түүнээс гараа бүү тат.#Лев 25:35 8Харин чи түүнд гараа сунгаж, түүний гачигдаж буй аливаа хэрэгцээнд нь дуртайяа зээлүүл. 9Үл бүтэх бодол зүрхэндээ тээхээс болгоомжил! “Өр авлага цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд гэм нүгэл болно. 10Чи түүнд дуртайяа өгөх ёстой. Түүнд өгөхдөө харам зүрхтэй бүү бай. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний бүх ажил бүтээл, гарын чинь үйл бүхнийг ивээх болно. 11Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тиймээс би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх гачигдаж буй ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна.#Мт 26:11; Мк 14:7; Иох 12:8
12Хэрэв чиний ах дүү болох еврей эр эсвэл еврей эм чамд худалдагдаад,#15:12 эсвэл өөрийгөө худалдвал зургаан жил чамд зарцлагдсан бол чи түүнийг долоо дахь жилд нь чөлөөлж явуул.#Лев 25:39–46 13Чи түүнийг чөлөөлж явуулахдаа гар хоосон бүү явуул. 14Чи түүнд мал сүргээсээ, үтрэмээсээ, дарс шахуургаасаа өгөөмрөөр өг. ЭЗЭН Бурхан чинь чамайг юугаар ивээсэн, тэрнээсээ түүнд өг. 15Чи Египетийн нутагт боол байснаа, Бурхан ЭЗЭН чинь чамайг гаргаж авсныг санаж яв. Тиймээс би өнөөдөр чамд үүнийг тушааж байна. 16Гэвч хэрэв боол чинь чамд бас танай гэр бүлийнхэнд хайртай бөгөөд чамтай хамт байх нь илүү сайн гэж үзсэн тул чамд “Би танаас холдож явахгүй” гэвэл 17чи шөвөг аваад, түүний чихийг хаалганд нааж байгаад цоол. Тэгвэл тэр үүрд чиний зарц болно. Чи шивэгчиндээ ч мөн үүнчлэн үйлд.
18Зарц чинь чамд зургаан жилийн турш зарцлагдахдаа хөлсний хүнээс хоёр дахин#15:18 эсвэл хагас илүү илүү байсан учраас чи түүнийг чөлөөлж явуулах нь хэцүү гэж бүү бод. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний хийх бүх зүйлд чамайг ивээнэ.
Ууган төл
19Чи үхэр, хонин сүргийнхээ ууган эр төл бүрийг Бурхан ЭЗЭНдээ ариусган зориул. Чи үхрийнхээ ууган төлийг ажилд бүү зүтгүүл. Чи хониныхоо ууган төлийг бүү хярга.#Гэт 13:12 20Чи болон гэрийнхэн чинь ЭЗЭНий сонгож авах газарт жилээс жилд ЭЗЭН Бурханыхаа өмнө түүнийгээ идэх ёстой. 21Харин тэр нь доголон юмуу сохор эсвэл өөр ямар нэгэн согогтой муу байвал түүнийг ЭЗЭН Бурхандаа тахил болгон өргөж болохгүй. 22Чи түүнийг хотынхоо дотор ид. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч түүнийг гөрөөс, бугын мах мэтээр ид. 23Харин чи цусыг нь бүү ид. Цусыг нь газарт ус шиг асга.#Эх 9:4; Лев 7:26–27, 17:10–14, 19:26; Дх 12:16,23
Одоогоор Сонгогдсон:
Дэд хууль 15: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.