Дэд хууль 14

14
Харийн ёсыг хориглов
1Та нар Бурхан ЭЗЭНийхээ хүүхдүүд юм. Талийгаачийн улмаас өөрийгөө бүү зүс бас магнайгаа бүү халзал.#Лев 19:28, 21:5 2Чи ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн. Дэлхий дээрх бүх ард түмний дотроос чамайг Өөрийнхөө ард түмэн болгохоор ЭЗЭН сонгосон билээ.#Гэт 19:5–6; Дх 4:20, 7:6, 26:18; Тит 2:14; 1Пт 2:9
Цэвэр ба бузар хүнс
(Лев 11:1–47)
3Чи жигшмээр муухай юуг ч бүү ид. 4Та нарын идэж болох амьтад нь үхэр, хонь, ямаа, 5буга, зээр, улаан буга, зэрлэг ямаа, янгир, урт эвэртэй гөрөөс, аргаль юм. 6Амьтдын дундаас туурай нь салаатай ац туурайтан, сэвсээ хивдэг ямар ч амьтдыг та нар идэж болно. 7Харин хивдэг эсвэл ац туурайтай амьтдын дотроос та нарын идэж болохгүй амьтад нь тэмээ, туулай, хадны дорго. Эдгээр амьтад сэвсээ хивдэг боловч ац туурайгүй учир та нарт бузар. 8Мөн гахай ац туурайтан боловч хивдэггүй учир та нарт бузар болно. Та нар махыг нь идэж болохгүй, сэгэнд нь ч хүрч болохгүй.
9Усан дотор байдаг сэрвээтэй, хайрстай бүхнийг та нар идэж болно. 10Харин сэрвээгүй, хайрсгүй ямар ч амьтныг бүү ид. Эдгээр амьтад та нарт бузар болно.
11Аливаа цэвэр шувууг та нар идэж болно. 12Харин идэж болохгүй шувууд нь бүргэд, тас, хар тас, 13элээ ба шонхрын төрлүүд, 14хэрээний бүх төрөл, 15тэмээн хяруул, шар шувуу, цахлай ба харцагын төрлүүд, 16ууль, цагаан хүзүүт тас, хун, 17бэгбаатар, хүрэн шувуу, хар галуу, 18өрөвтас, хөх дэглийн төрлүүд, өвөөлж, сарьсан багваахай болой. 19Далавчит хорхой шавьж бүхэн та нарт бузар. Тэдгээрийг бүү ид. 20Харин аливаа цэвэр шувууг та нар идэж болно.
21Та нар ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн учир аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг ирмэл хүнд идүүлэхээр өгч эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.#Гэт 23:19, 34:26
Аравны нэгийн журам
22Жилийн жилд талбайнхаа гаргадаг ургацын аравны нэгийг үнэн санаанаасаа өргө.#Лев 27:30–33; Тоо 18:21 23ЭЗЭН Бурханаасаа бүхий л өдрүүдэд айн эмээхэд суралцахын тулд ЭЗЭН Бурханыхаа өмнө, нэрээ тавихаар Түүний сонгож авсан газарт чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэгийг, үхэр, бог мал сүргийнхээ ууган төлийг идэх ёстой. 24Харин ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авсан газар нь чамаас хэтэрхий хол бөгөөд чиний явах зам бэрх учраас ЭЗЭН Бурханыхаа ивээсэн зүйлийг чи аваачиж чадахгүй аваас 25түүнийгээ мөнгөөр сольж, тэр мөнгийг гартаа уяад, ЭЗЭН Бурханыхаа сонгож авсан тэр газарт хүрч очигтун! 26Тэгээд чи сэтгэлдээ хүссэн зүйлээ, үхэр, хонь, дарс, сархад юмуу аль сэтгэлдээ хүссэн зүйлээ мөнгөөрөө худалдаж ав! Чи болон танай гэр бүлийнхэн тэнд ЭЗЭН Бурханыхаа өмнө хооллож, хөөрөн баясагтун! 27Танай хотод амьдран суудаг левичүүд та нар дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул та нар левичүүдийг орхиж болохгүй.
28Гурван жил тутамд, жилийн эцсээр, тэр жилийнхээ ургацын аравны нэгийг авчирч, хот дотроо хадгал. 29Хотод чинь суудаг, та нар дунд хувь ч үгүй, өв ч үгүй левичүүд мөн ирмэл хүн, өнчин, бэлэвснийг ирүүлж, хооллон цатгавал ЭЗЭН Бурхан чинь гарын бүх үйлд чинь чамайг ивээх болно.

Одоогоор Сонгогдсон:

Дэд хууль 14: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна