Даниел 1:8-16

Даниел 1:8-16 АБ2013

Харин хааны идээ тэргүүтэн, түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бохирлохгүй гэж Даниел сэтгэлдээ бат шийджээ. Тиймээс тэрээр өөрийгөө бохирлохгүй байх талаар тайгануудын ахлагчаас гуйв. Бурхан, тайгануудын ахлагчаар дамжуулан Даниелд хайр өршөөлийг үзүүллээ. Тайгануудын ахлагч, Даниелд —Идээ, ундааг чинь зааж өгсөн эзэн хаанаасаа би айж байна. Та нарын нүүр царай үе тэнгийн чинь залуусын царайнаас гундуу байхыг тэр үзвэл юу болох вэ? Тэгвэл та нар хааны өмнө толгойг минь аюулд унагана хэмээв. Гэвч Даниел, өөрийнх нь болон Хананиа, Мишаел, Азариа нарын дээр тайгануудын тэргүүний томилсон харгалзагчид хандан — Та арван өдөр туршиж, боолуудаараа бидэнд идэх ногоо, уух ус өгүүлээч. Тэгээд бидний царайг болон хааны шилмэл идээнээс идэгч залуусын царайтай өөрөө харьцуулан үзэж, харсан зүйлсийнхээ дагуу боолуудаа яахаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлэв. Тэрээр энэ талаар сонсож, арван өдрийн турш тэднийг сорив. Арван өдрийн эцэст харахад хааны идээ тэргүүтнээс хүртсэн хамаг залуусаас царай зүс нь илүү өнгөлөг, бие махбод нь илүү тарган байв. Иймд харгалзагч тэдэнд шилмэл идээ, уух ёстой дарсыг нь өгөхөө больж, ногоо өгсөөр байлаа.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна