ДАНИЕЛ 1:8-16

ДАНИЕЛ 1:8-16 Ариун Библи 2013 (АБ2013)

Харин хааны идээ тэргүүтэн, түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бохирлохгүй гэж Даниел сэтгэлдээ бат шийджээ. Тиймээс тэрээр өөрийгөө бохирлохгүй байх талаар тайгануудын ахлагчаас гуйв. Бурхан, тайгануудын ахлагчаар дамжуулан Даниелд хайр өршөөлийг үзүүллээ. Тайгануудын ахлагч, Даниелд —Идээ, ундааг чинь зааж өгсөн эзэн хаанаасаа би айж байна. Та нарын нүүр царай үе тэнгийн чинь залуусын царайнаас гундуу байхыг тэр үзвэл юу болох вэ? Тэгвэл та нар хааны өмнө толгойг минь аюулд унагана хэмээв. Гэвч Даниел, өөрийнх нь болон Хананиа, Мишаел, Азариа нарын дээр тайгануудын тэргүүний томилсон харгалзагчид хандан — Та арван өдөр туршиж, боолуудаараа бидэнд идэх ногоо, уух ус өгүүлээч. Тэгээд бидний царайг болон хааны шилмэл идээнээс идэгч залуусын царайтай өөрөө харьцуулан үзэж, харсан зүйлсийнхээ дагуу боолуудаа яахаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлэв. Тэрээр энэ талаар сонсож, арван өдрийн турш тэднийг сорив. Арван өдрийн эцэст харахад хааны идээ тэргүүтнээс хүртсэн хамаг залуусаас царай зүс нь илүү өнгөлөг, бие махбод нь илүү тарган байв. Иймд харгалзагч тэдэнд шилмэл идээ, уух ёстой дарсыг нь өгөхөө больж, ногоо өгсөөр байлаа.

Хуваалцах
ДАНИЕЛ 1 унших

ДАНИЕЛ 1:8-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

Харин хааны амттан шимттэнээс болон түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бузарлахгүй гэж Даниел сэтгэлдээ шийдэв. Тиймээс өөрийгөө бузарлахгүй байх талаар тэрээр тайгануудын тэргүүлэгчээс гуйв. Бурхан Даниелд тайгануудын тэргүүлэгчээр дамжуулан хайр хийгээд өршөөлийг үзүүлэв. Тайгануудын тэргүүлэгч Даниелд —Та нарын идээ, ундааг зааж өгсөн өөрийн эзэн хаанаас би айж байна. Та нарын нүүр царай үе тэнгийн чинь залуусын царайнаас ядруу байхыг тэр үзвэл юу болох вэ? Тэгвэл та нарын үйлдэл миний толгойг хааны өмнө цаазаар авахуулахад хүргэх юм хэмээв. Гэвч Даниел, өөрийг нь болон Хананиа, Мишаел, Азариа нарыг харгалзуулахаар тайгануудын тэргүүний томилсон харгалзагчид хандан — Та боолуудаа арван өдөр туршиж, бидэнд идэх ногоо, уух усыг хангаж өгөөч. Тэгээд бидний царайг болон хааны шилмэл идээнээс идэгч залуусын царайг өөрөө харьцуулан үзэж, харсан зүйлсийнхээ дагуу боолуудаа яахаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлэв. Тэрээр энэ талаар сонсож, арван өдрийн турш тэднийг сорив. Арван өдрийн эцэст харахад хааны амттан шимттэнээс хүртсэн бүх залуусаас тэд илүү тарган цатгалан, царай зүс нь илүү өнгөлөг байв. Иймд харгалзагч тэдэнд шилмэл идээ, уух ёстой дарсыг нь өгөхөө больж, ногоо өгсөөр байлаа.

Хуваалцах
ДАНИЕЛ 1 унших