Даниел 1

1
Еврей залуус Вавилоны ордонд
1Иудагийн хаан Иехоиакимын хаанчлалын гуравдугаар онд Вавилоны хаан Небухаднезар Иерусалимд ирж, хотыг бүслэн авав.#2Ха 24:1; 2Шс 36:5–7 2Иудагийн хаан Иехоиакимыг мөн Бурханы өргөөний зарим савыг Небухаднезарын гарт Эзэн өгөв. Тэр үүнийг Шинарын нутагт өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавьжээ.#2Ха 20:17–18, 24:10–16; 2Шс 36:10; Иса 39:7–8 3Тэгээд хааны удам хийгээд язгууртнуудаас оролцуулсан Израилийн хөвгүүдээс авчрахыг тайгануудынхаа ахлагч Ашпеназад, хаан тушаав. 4Залуус бие махбодын согоггүй, үзэсгэлэн төгс, мэргэн ухааны бүх салбарт гаргууд хийгээд ойлгоц, ялгаж салгах чадвар заяасан, хааны ордонд үйлчлэх чадвартай байх ёстой байлаа. Тэдэнд халдеичуудын хэл, уран зохиол заах ёстой байв. 5Хаан тэдэнд амттан шимттэнээсээ болон уудаг дарснаас өдөр бүр хувь хүртээн гурван жил сургахаар тогтоосон ажээ. Хугацаа дуусахад тэд хааны хувийн үйлчлэлд орох байлаа. 6Тэдний дунд Иудагийн хөвгүүдээс Даниел, Хананиа, Мишаел, Азариа нар байв. 7Тайгануудын ахлагч тэдэнд шинэ нэр өгөв. Тэрээр Даниелыг Белтешазар, Хананиаг Шадрах, Мишаелыг Мешах, Азариаг Абеднего гэж нэрлэв. 8Харин хааны идээ тэргүүтэн, түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бохирлохгүй гэж Даниел сэтгэлдээ бат шийджээ. Тиймээс тэрээр өөрийгөө бохирлохгүй байх талаар тайгануудын ахлагчаас гуйв. 9Бурхан, тайгануудын ахлагчаар дамжуулан Даниелд хайр өршөөлийг үзүүллээ. 10Тайгануудын ахлагч, Даниелд
—Идээ, ундааг чинь зааж өгсөн эзэн хаанаасаа би айж байна. Та нарын нүүр царай үе тэнгийн чинь залуусын царайнаас гундуу байхыг тэр үзвэл юу болох вэ? Тэгвэл та нар хааны өмнө толгойг минь аюулд унагана хэмээв. 11Гэвч Даниел, өөрийнх нь болон Хананиа, Мишаел, Азариа нарын дээр тайгануудын тэргүүний томилсон харгалзагчид хандан
12Та арван өдөр туршиж, боолуудаараа бидэнд идэх ногоо, уух ус өгүүлээч. 13Тэгээд бидний царайг болон хааны шилмэл идээнээс идэгч залуусын царайтай өөрөө харьцуулан үзэж, харсан зүйлсийнхээ дагуу боолуудаа яахаа өөрөө шийднэ үү хэмээн өгүүлэв. 14Тэрээр энэ талаар сонсож, арван өдрийн турш тэднийг сорив. 15Арван өдрийн эцэст харахад хааны идээ тэргүүтнээс хүртсэн хамаг залуусаас царай зүс нь илүү өнгөлөг, бие махбод нь илүү тарган байв. 16Иймд харгалзагч тэдэнд шилмэл идээ, уух ёстой дарсыг нь өгөхөө больж, ногоо өгсөөр байлаа. 17Бурхан энэ дөрвөн залууд эрдэм ухааны бүх салбарт мэдлэг хийгээд оюуны чадвар, мэргэн ухааныг өгөв. Даниел бүх төрлийн үзэгдэл, зүүдийг ойлгодог байлаа. 18Тэднийг танилцуулахад бэлтгэхээр хааны тогтоосон өдрүүдийн эцэст тайгануудын ахлагч тэднийг Небухаднезарт бараалхууллаа. 19Хаан тэдэнтэй ярилцсанд тэд бүгдийн дотроос Даниел, Хананиа, Мишаел, Азариа нартай эн тэнцэх хүн нэг ч байсангүй. Тэд хааны үйлчлэлд орлоо. 20Хаан тэдэнтэй мэргэн ухаан, мэдлэгийн бүхий л асуудлаар зөвлөлдөж үзээд хаант улсынх нь дотор буй хамаг илбэчин, зурхайч нараас арав дахин илүү болохыг нь олж мэдлээ. 21Кореш хааны анхдугаар он болтол Даниел тэнд байлаа.

Одоогоор Сонгогдсон:

Даниел 1: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү