Үйлс 18:18-28

Үйлс 18:18-28 АБ2013

Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгэн, усан онгоцонд сууж Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул ам өчгөөсөө болж үсээ авахуулжээ. Тэд Ефест ирэв. Паул нөхдөө тэнд үлдээгээд өөрөө синагогт очиж иудейчүүдтэй харилцан ярилцав. Тэд түүнийг удаан хугацаагаар байхыг гуйсан боловч тэр зөвшөөрсөнгүй. Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ —Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар дээр эргэж ирнэ гэлээ. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ. Тэр Кайсарид буугаад явж, чуулганыхны амар мэндийг асуучихаад Антиох явав. Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад замд гарч, Галатын нутаг болон Фругийг дараалан туулж гарахдаа бүх дагалдагчдыг хүчирхэгжүүлж байлаа. Александраас гаралтай, үгэнд цэцэн, Бичвэрт гарамгай Апол гэгч иудей эр Ефест хүрч ирэв. Апол бол Эзэний замаар сургагдсан нэгэн бөгөөд гагцхүү Иоханы баптисмыг мэддэг байсан ч гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв. Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод, авч гаран түүнд Бурханы замыг нарийн тайлбарлаж өгөв. Тэр Ахайгаар явах гэж хүссэнийг нь ах дүү нар хөхүүлэн дэмжиж, түүнийг хүлээн авахыг дагалдагчдад хүсэн бичиглэв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэгсдэд үлэмж тусалжээ. Учир нь Есүс бол Христ мөн гэдгийг Бичвэрүүдээр Апол нотолж, иудейчүүдийг олны өмнө хүчтэй няцааж байлаа.

Video for Үйлс 18:18-28

Үйлс 18:18-28 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв