Үйлс 18

18
Паул Коринт хотод
1Дараа нь тэр Афиныг орхин Коринтод очив. 2Тэр тэнд Понтоос гаралтай Акул гэгч нэгэн иудей хүнтэй тааралджээ. Бүх иудейчүүдийг Ромоос гарга гэсэн Клаудын зарлигаас болж тэр хүн эхнэр Прискилагийнхаа хамт саяхан Италиас ирсэн ажээ. Тэгээд Паул тэднийд очив. 3Мөнөөх эр адилхан ажилтай байсан тул Паул тэднийд үлдэж, хамт ажиллах болжээ. Тэд майхан хийдэг байв. 4Амралтын өдөр бүр тэрээр синагогт иудейчүүд, грекүүдийг ятган үнэмшүүлэхээр ярилцдаг байлаа.
5Харин Силас, Тимот нарыг Македониос ирэхэд Паул үгэнд бүрэн автаж, Есүс бол Христ мөн гэдгийг иудейчүүдэд гэрчилж байлаа. 6Түүнийг эсэргүүцэж, доромжлоход Паул хувцсаа сэгсрэн, тэдэнд
—Та нарын цус толгой дээр чинь бууг. Би цэвэр. Үүнээс хойш би харийнхан дээр очно гэв. 7Тэр тэндээс явж, синагогийн залгаа гэр нь байдаг, Бурханаас эмээгч Иустын Тит нэртэй нэгний гэрт очив. 8Синагогийн тэргүүн Крисп бүх гэрийнхнийхээ хамт Эзэнд итгэж бас Коринтынхон үгийг сонсоод олноороо итгэж, баптисм хүртэцгээж байлаа. 9Эзэн шөнө нь Паулд үзэгдлээр дамжуулан
—Бүү ай. Харин ярь. Бүү дуугүй бай. 10Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв. 11Тэр тэдний дунд Бурханы үгийг зааж, жил зургаан сар амьдрав.
12Гэвч Галлионыг Ахай нутгийн захирагч байхад нь иудейчүүд санаа нийлэн Паулын эсрэг босож түүнийг шүүхэд суудалд авчраад
13Энэ хүн, Бурханд мөргө гэж хүмүүсийг хуулийн эсрэг ятгаж байна гэв. 14Паулыг ам нээх гэтэл Галлион иудейчүүдэд
—Хэрэв энэ нь гэмт хэрэг эсвэл хорт явдал байсан бол, иудейчүүд ээ, гомдлыг чинь хүлээж авах үндэслэл надад бүрэн байхсан. 15Гэтэл үгс, нэрс болон танай хуулийн тухай асуудал байгаа аваас өөрсдөө үүнийгээ мэдтүгэй. Эдгээр хэргийг шүүх хүсэл надад алга гэв. 16Тийнхүү тэр тэднийг шүүх суудлаас хөөжээ. 17Тэгэхэд тэд бүгд синагогийн ахлагч Состеныг барьж аваад шүүхийн өмнө зодсон боловч Галлион үүнийг огт тоосонгүй.
Паул Антиохт буцаж ирэв
18Паул олон өдөр тэнд байгаад, ах дүү нартай салах ёс гүйцэтгэн, усан онгоцонд сууж Сирийг зорив. Прискила, Акул хоёр түүнтэй хамт байв. Кенхрейд байхдаа Паул ам өчгөөсөө болж үсээ авахуулжээ.#18:18 үсээ авахуулах: Еврей заншилд үсээ хусуулах нь тангаргаа сахисны тэмдэг юм. 19Тэд Ефест ирэв. Паул нөхдөө тэнд үлдээгээд өөрөө синагогт очиж иудейчүүдтэй харилцан ярилцав. 20Тэд түүнийг удаан хугацаагаар байхыг гуйсан боловч тэр зөвшөөрсөнгүй. 21Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ
—Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар дээр эргэж ирнэ гэлээ. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ.
22Тэр Кайсарид буугаад явж, чуулганыхны амар мэндийг асуучихаад Антиох явав. 23Тэнд хэсэг хугацаагаар байж байгаад замд гарч, Галатын нутаг болон Фругийг дараалан туулж гарахдаа бүх дагалдагчдыг хүчирхэгжүүлж байлаа.
Аполын үйлчлэл
24Александраас гаралтай, үгэнд цэцэн, Бичвэрт гарамгай Апол гэгч иудей эр Ефест хүрч ирэв. 25Апол бол Эзэний замаар сургагдсан нэгэн бөгөөд гагцхүү Иоханы баптисмыг мэддэг байсан ч гал цогтой сүнсээр Есүсийн тухай үнэн зөв ярьж, сургадаг байв. 26Синагогт тэр зоригтой ярьж эхлэв. Харин Прискила, Акул нар түүнийг сонсоод, авч гаран түүнд Бурханы замыг нарийн тайлбарлаж өгөв. 27Тэр Ахайгаар явах гэж хүссэнийг нь ах дүү нар хөхүүлэн дэмжиж, түүнийг хүлээн авахыг дагалдагчдад хүсэн бичиглэв. Тэр хүрч ирээд нигүүлслээр итгэгсдэд үлэмж тусалжээ. 28Учир нь Есүс бол Христ мөн гэдгийг Бичвэрүүдээр Апол нотолж, иудейчүүдийг олны өмнө хүчтэй няцааж байлаа.

Одоогоор Сонгогдсон:

Үйлс 18: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна