2Самуел 24
24
Израиль ба Иудаг тоолсон нь
(1Шс 21:1–27)
1ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзлээ. Тэр
—Явж, Израиль ба Иудагийн хүн амыг тоол гэж тэдний эсрэг Давидыг турхирав. 2Хаан өөртэй нь хамт байсан цэргийн жанжингууд ба Иоабт
—Данаас Беершеба хүртэл Израилийн бүх овгуудаар одоо явж, хүн амын тооллого хий. Тэгвэл би тэдний тоог мэдэх болно гэсэнд 3Иоаб, хаанд
—Таны Бурхан ЭЗЭН энэ ард олныг зуу дахин өсгөх болтугай! Эзэн хаантан минь, үүнийг өөрийнхөө нүдээр үзэх болтугай! Гэвч эзэн хаантан минь, юуны учир үүнийг хүснэ вэ? гэв. 4Гэвч хааны үг Иоаб болон цэргийн дарга нарыг дийлэв. Тиймээс Иоаб ба цэргийн дарга нар Израилийн ард түмнийг тоолохоор хаанаас салж одов. 5Тэгээд тэд Иордан голыг гатлан Иазерын зүг Гадын хөндийн дунд байдаг хотын баруун тал дахь Ароерт хуарагнан буув.#24:5 Гад ба Ароер Еврейд нь тодорхой бус. 6Дараа нь тэд Гилеад болон Тахтим-ходшигийн#24:6 ЭНО-д хитчүүдийн нутагт, Кадешт нутаг уруу явж бас Дан-иаан уруу явж, Сидоныг тойров. 7Тэгээд Тирийн цайзад очин, хивичүүд, канаанчуудын бүх хотоор орж, тэндээсээ Иудагийн өмнөд хэсэг уруу явж, Беершебад ирэв. 8Тэд бүх нутгаар явж, есөн сар хорь хоногийн дараа Иерусалимд буцаж ирлээ. 9Тэгээд Иоаб улсын хүн амын тооллогын дүнг хаанд өгөв. Израильд илд агсагч зоригт эрчүүд найман зуун мянга, Иудагийнх таван зуун мянган эрс байв.
Давидын нүглийн шийтгэл
10Давид ард түмнээ тоолсны дараа зүрхэндээ шаналж, ЭЗЭНд
—Би энэ хийсэн зүйлээрээ асар их нүгэл үйлдлээ. Гэвч одоо ЭЗЭН минь, зарцынхаа хилэнцийг өршөөгөөч. Би мунхаглан үйлджээ гэж залбирав. 11Давидыг өглөө босоход ЭЗЭНий үг эш үзүүлэгч Гад дээр ирж, ийнхүү зарлиг болов. Гад Давидын үзмэрч байлаа.
— 12Явж, Давидад “Би чамд гурван зүйл тавих болно. Эдгээрээс чи нэгийг нь сонго. Би үүнийг чамд үйлдэх болно хэмээн ЭЗЭН айлдав” гэж хэл гэв. 13Тэгээд Гад Давид дээр ирж, түүнд ийнхүү хэлэв.
—Нутагт чинь долоон#24:13 ЭЗО-д гурван жил (мөн 1Шс 21:12 үз.) жил өлсгөлөн ирүүлэх үү? Эсвэл дайснууд чинь чамайг мөрдөн мөшгөх үед чи тэднээс гурван сарын турш зугтах уу? Эсвэл нутагт чинь гурван өдрийн турш өвчин тахал дэлгэрүүлэх үү? Үүнийг одоо тунгаан бодоод, намайг илгээсэн Түүнд би ямар хариутай буцахыг шийдэгтүн гэв. 14Давид, Гадад
—Би ихэд шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу их учраас өөрсдийгөө Түүний мутарт даатгая. Харин намайг хүний гарт бүү оруулаач гэв. 15Тийнхүү ЭЗЭН тэр өглөөнөөс тогтоосон цаг хүртэл Израильд өвчин тахал тарааж, Данаас Беершеба хүртэл ард олноос далан мянган хүн үхэв. 16Тэнгэрэлч Иерусалимыг сүйтгэхээр тийш гараа сунгах үед ЭЗЭН гай зовлон учруулах тухайд зөөлөрч, ард олныг устгаж байсан тэнгэрэлчид зарлиг болон
—Одоо хангалттай. Гараа буулга гэв. ЭЗЭНий тэнгэрэлч, иебус хүн Арунагийн үтрэмийн дэргэд байв. 17Ард олныг устгаж байсан тэнгэрэлчийг хараад Давид, ЭЗЭНд
—Нүгэл үйлдэн буруу зүйл хийсэн нь би билээ. Харин энэ хонин сүрэг чухам юу үйлдсэн юм бэ? Таны мутар над дээр болон миний эцгийн гэр дээр бууг гэв.
Үтрэм дэх тахилын ширээ
18Тэгээд тэр өдөр Гад, Давид дээр ирж, түүнд
—Явж, иебус хүн Арунагийн үтрэм дээр, ЭЗЭНд тахилын ширээ босгогтун гэв. 19Тэгээд Гадын үгийг дагаж, ЭЗЭНий тушаасан ёсоор Давид явлаа. 20Ингээд Арунаг доош харахад, хаан зарц нартайгаа хамт түүний зүг ирж явах нь харагдав. Аруна гарч ирэн хааны өмнө хөсөр унаж, нүүрээ газарт хүргэн мөргөв. 21Тэгээд Аруна
—Эзэн хаан минь, та юуны учир боол над дээр ирэв гэхэд Давид
—Ард олноос тахлыг холдуулахын тулд чиний үтрэмийг худалдан авч, ЭЗЭНд тахилын ширээ босгох гэсэн юм гэж хэлэв. 22Аруна, Давидад
—Эзэн хаантан минь, нүдэнд тань тааламжтай гэснээ авч өргөгтүн. Хараач! Энд шатаалт тахилд зориулах үхэр, түлэх түлээнд тариа цайруулагч тэрэг мөн үхрийн буулга байна. 23Хаантан минь, Аруна бүгдийг хаанд өргөн баръя гээд Аруна, хаанд
—Таны Бурхан ЭЗЭН таны өргөлийг зөвшөөрөн авах болтугай гэв. 24Харин хаан, Арунад
—Үгүй, би энэ бүгдийг чамаас заавал үнээр худалдаж авна. Учир нь би төлөөс төлбөргүй зүйлээр Бурхан ЭЗЭНд шатаалт тахил өргөхгүй гээд Давид үтрэм болон үхрийг тавин шекел мөнгөөр худалдан авав. 25Тэгээд Давид тэнд ЭЗЭНд тахилын ширээ босгож, шатаалт тахил ба эвийн тахилуудыг өргөв. Ийнхүү ЭЗЭН энэ газрын төлөөх залбирлыг сонсож, Израиль дээрх гай гамшиг зогсов.
Одоогоор Сонгогдсон:
2Самуел 24: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.