2Самуел 23

23
Давидын эцсийн үг
1Эдгээр нь Давидын сүүлчийн үгс юм.
Өндөрт өргөмжлөгдсөн,
Иаковын Бурханаар тослогдсон,
Израилийн яруу дууллыг бичигч,
Иессийн хөвгүүн Давид тунхаглаж байна.
2ЭЗЭНий Сүнс надаар дамжуулан айлдав.
Түүний үг миний хэлэн дээр буй.
3Израилийн Бурхан зарлиг болов.
Израилийн хад надад хэлэв.
“Бурханаас айн эмээж,
Зөв шударгаар хүмүүсийг захирдаг нэгэн нь
4Наран мандах өглөөний гэрэл,
Үүлгүй цэлмэг өглөө,
Борооны дараах нарнаар газарт ургах
Ургамал ногоо мэт ажгуу.”
5Миний гэр ч Бурханы хувьд мөн
ийм бус уу?
Учир нь Тэр надтай
Үүрд мөнхийн гэрээг байгуулж,
Бүгдийг эмхлэн, хамгаалжээ.
Миний хамаг аврал ба хүслийг
Бурхан үнэхээр өсгөх бус уу?
6Харин үл бүтэх хүн бүр
Гараар барьж эс болох сундуу мэт хаягдана.#23:6 6–7-р эшлэл Еврейд нь тодорхой бус.
7Тэдэнд хүрэх хүн төмөр болон жадны ишээр хүрэх хэрэгтэй.
Тэгээд тэд газартаа бүрмөсөн шатаагдах ёстой гэв.
Давидын хүчит эрс
(1Шс 11:10–41)
8Эдгээр нь Давидын хүчит эрсийн нэрс юм. Гурван хүчит эрийн тэргүүн тахемон хүн Иошеб-Башебет. Тэрбээр нэг удаа найман зуун хүний эсрэг жадаа өргөн цохисон агаад езни хүн Адино гэж мөн дуудагддаг байв.#23:8 магадлалтай хэсэг: тэр жадаар тулалддаг Еврейд нь тодорхой бус. (1Шс 11:11 үз.) 9Мөнөөх гурвын дунд түүний удаах хүн нь ахо хүн Додогийн хөвгүүн Елеазар байв. Тэрээр тулалдахаар цугларсан филистчүүдийг доромжлох үед Давидтай хамт байсан юм. Израилийн эрчүүдийг хойшоо ухран явахад 10тэр босож, гараа эцэж цуцтал, гар нь илдэнд наалдан салахгүй болтлоо филистчүүдийг цохиж алсан юм. ЭЗЭН тэр өдөр их ялалтыг авчирсан ба түүний араас хүмүүс буцаж ирсэн нь алагдсан хүмүүсийн хүүрийг зөвхөн цөлмөхийн тулд байв. 11Түүний удаах нь харар хүн Агегийн хөвгүүн Шамма байв. Зармаг их ургасан нэгэн хэсэг газар филистчүүд хороо болон цугларахад, хүмүүс филистчүүдээс зугтав. 12Тэрээр талбайн гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохилоо. Ийнхүү ЭЗЭН их ялалтыг авчрав. 13Ургац хураах үеэр#23:13 Еврейд нь тодорхой бус филистчүүдийн нэг хороо цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх үед гучин хүчит эрээс гурав нь Адулламын агуйд, Давид дээр ирэв. 14Филистчүүдийн цэргийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байлаа. 15Давид
—Хэн нэг нь хаалганы хажуу дахь Бетлехемийн худгаас надад ус авчран өгдөг ч болоосой! гэж ихэд хүсэмжлэв. 16Тиймээс гурван хүчит эр филистчүүдийн хуаранг нэвтрэн орж, хаалганы хажуудах Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэвч Давид тэр усыг уусангүй, харин ЭЗЭНий өмнө асгаад
17Ийм зүйл хийхээс ЭЗЭН намайг хол байлгаг. Амиараа дэнчин тавьж явсан хүмүүсийн цусыг би уух гэж үү гээд усыг уусангүй. Гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм билээ. 18Зеруиагийн хөвгүүн Иоабын ах Абишаи мөнөөх гучийн тэргүүн нь байв. Тэрээр жадаа эргүүлэн гурван зуун хүнийг алсан агаад тэрээр мөнөөх гурвын#23:18,19,22 ЭНО-д гучин Еврейд нь гурван адил алдартай байв. 19Тэрээр тэдгээр гучаас хамгийн хүндтэй нь байсан тул тэдний жанжин болжээ. Гэлээ ч мөнөөх гуравтай дүйцэхгүй билээ. 20Иехоиадагийн хүү Бенаиа нь Кабзеелын агуу үйлстэй зоригт дайчин бөгөөд Моабын Ариелийн хоёр хүүг цохиж алсан хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж арслан агнасан билээ. 21Тэрээр бас Египетийн нэгэн сүрлэг эрийг алсан юм. Тэр египет эр гартаа жадтай байсан авч Бенаиа саваа модтой түүний эсрэг ирж египет эрийн гараас жадыг нь булаан авч тэр жадаар өөрийг нь хороосон юм. 22Иехоиадагийн хүү Бенаиа эдгээрийг үйлдсэн бөгөөд нөгөө гурван хүчит эрийн адил алдартай байв. 23Тэрээр гучин эрийн дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтай дүйцэхгүй билээ. Давид түүнийг өөрийн бие хамгаалагчийн дээгүүр томилсон билээ. 24Тэдгээр гучийн дунд Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елханан, 25харод хүн Шамма, харод хүн Елика, 26палти хүн Хелез, Текоагийн хүн Иккешийн хүү Ира, 27анатот хүн Абиезер, хуша хүн Мебуннаи, 28ахо хүн Залмон, нетофат хүн Махараи, 29нетофат хүн Баанагийн хүү Хелеб, Бениамин овгийн Гибеагийн Рибаин хүү Иттаи, 30пиратон хүн Бенаиа, Гааш урсгалын Хиддаи, 31арбат хүн Аби-Албон, бахурим хүн Азмавет, 32шаалбон хүн Елиаба, Яшены хөвгүүд, 33харар хүн Шаммагийн хүү Ионатан, харар хүн Шарарын хүү Ахиам, 34маакат хүний хөвгүүн Ахасбаин хөвгүүн Елифелет, гило хүн Ахитофелын хөвгүүн Елиам, 35Кармел хүн Хезро, арбит хүн Паараи, 36Зобагийн Натаны хүү Игал, гад хүн Бани, 37аммон хүн Зелек, Зеруиагийн хүү Иоабын зэвсэг үүрэгч беерот хүн Нахараи, 38итри хүн Ира, итри хүн Гареб, 39хит хүн Уриа буюу бүгд гучин долоон хүн байв.

Одоогоор Сонгогдсон:

2Самуел 23: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү