2Хаад 21

21
Иудаг Манассе хаанчлав
(2Шс 33:1–20)
1Манассе хаан болохдоо арван хоёр настай байсан бөгөөд тэрээр Иерусалимд тавин таван жил хаанчлав. Түүний эхийг Хефзиба гэдэг байв. 2Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн жигшмээр үйлийг даган тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлджээ.#Иер 15:4 3Тэр өөрийн эцэг Хезекиагийн нурааж хаясан мөргөлийн өндөрлөгүүдийг сэргээн барьж, Израилийн хаан Ахабын үйлдсэн шиг, Баалд зориулан тахилын ширээг босгон, Ашераг бүтээж бас тэнгэрийн бүх эрхэст мөргөн, үйлчлэв. 4“Иерусалимд Би Өөрийн нэрийг тавина” гэж ЭЗЭНий айлдсан ЭЗЭНий өргөөнд тэрээр тахилын ширээнүүд босгов.#2См 7:13 5Тэрээр ЭЗЭНий өргөөний хоёр хашаанд тэнгэрийн бүх эрхэст зориулан тахилын ширээнүүд босгов. 6Тэр өөрийн хүүг гал дундуур явуулан,#21:6 Хүүгээ өргөл болгон шатаасан гэсэн утгатай. мэргэлж, төлгө үйлдэж,#21:6 зөвлөлдөж эсвэл сэргээж сүнс дуудагчид ба мэргэ төлгөчидтэй холбогдон ЭЗЭНий мэлмийд үлэмж ёрын мууг үйлдэж Түүний хилэнг өдөөжээ. 7Дараа нь тэр өөрийн бүтээсэн Ашерагийн сийлмэл хөргийг өргөөн дотор байрлуулав. Энэ өргөөний тухай Давид ба түүний хүү Соломонд ЭЗЭН айлдан
—Израилийн бүх овгуудаас Миний сонгосон энэ өргөө ба Иерусалимд Би Өөрийн нэрийг үүрд мөнхөд тавих болно.#1Ха 9:3–5; 2Шс 7:12–18 8Тэд зөвхөн Миний тушаасан болгоны дагуу мөн Миний боол Мосегийн тэдэнд тушаасан бүх хуулийн дагуу сахин үйлдэх аваас Би эцэг өвгөдөд нь өгсөн газар нутгаас Израилийн хөлийг дахин хэзээ ч тэнүүчлүүлэхгүй гэсэн билээ. 9Гэвч тэд сонсоогүй бөгөөд Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий устгасан үндэстнүүдээс ч илүүгээр ёрын мууг хийлгэхээр тэднийг Манассе уруу татсан юм.
10ЭЗЭН Өөрийн зарц эш үзүүлэгчдээр дамжуулан айлдахдаа
11Иудагийн хаан Манассе эдгээр бузрыг хийж, өөрөөс нь өмнө байсан бүх аморичуудын хийснээс илүүгээр ёрын мууг үйлдэн, шүтээнүүдээрээ дамжуулан Иудаг нүгэл үйлдүүлсэн учраас 12Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн, Би Иерусалим болон Иуда дээр бузар гамшгийг илгээх бөгөөд үүний талаар сонссон хэний ч хоёр чих нь хангинах болно. 13Би Иерусалимын дээгүүр Самарийн хэмжигч олсыг болон Ахабын гэрийн тэгшлүүрийг татна. Тавгаа арчаад, эргүүлэн хөмөрдөг шиг Би Иерусалимыг арчиж хаях болно. 14Би Өөрийн өвийн үлдэгсдийг орхиж, дайсных нь гарт өгөх бөгөөд тэд бүх дайсандаа дээрмийн зүйл ба олз омог нь болно. 15Тэдний эцэг өвгөд Египетээс гарсан өдрөөс авахуулан энэ өдрийг хүртэл Миний мэлмийд ёрын мууг үйлдэж, Намайг уурлуулсан учраас ингэх боллоо” гэжээ.
16ЭЗЭНий мэлмийд ёрын мууг хийснээрээ Иудагаар нүгэл үйлдүүлсэн нүглээс гадна Манассе гэмгүй цусыг үлэмж их урсган Иерусалимын нэг захаас нөгөө зах хүртэл дүүргэсэн билээ. 17Манассегийн бусад үйл хэрэг болон түүний хийсэн бүхэн нь мөн түүний үйлдсэн нүглүүд Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 18Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн гэрийн цэцэрлэг буюу Уззагийн цэцэрлэгт тавигджээ. Түүний хүү Амон оронд нь хаан болжээ.
Иудаг Амон хаанчлав
(2Шс 33:21–25)
19Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иотбагийн Харузын охин Мешуллемет гэдэг байв. 20Тэр өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. 21Тэрээр эцгийнхээ явсан бүх замаар замнаж, эцгийнхээ үйлчилж байсан шүтээнүүдэд үйлчилж, тэдгээрт мөргөсөн билээ. 22Тэр эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг түлхэж хаяад, ЭЗЭНий замаар явсангүй.
23Амоны зарц нар түүний эсрэг хуйвалдаж, хааныг өөрийнх нь гэрт алав. 24Гэвч тэр газрын ард түмэн Амон хааны эсрэг хуйвалдагчдыг бүгдийг нь алж, оронд нь түүний хүү Иосиаг хаан болгожээ. 25Амоны хийсэн бусад үйл хэрэг нь Иудагийн Хаадын шастир номд бичигдсэн бус уу? 26Тэрээр Уззагийн цэцэрлэг дэх өөрийн газарт тавигджээ. Хүү Иосиа нь түүний оронд хаан болсон юм.

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 21: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү