2Хаад 20

20
Хезекиа өвчлөв
(Иса 38:1–8,21–22; 2Шс 32:24–26)
1Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн дээр ирээд
—ЭЗЭН айлдахдаа “Гэрээ засагтун. Учир нь чи амьд үлдэхгүй, үхнэ” гэсэн гэв. 2Тэгэхэд Хезекиа нүүрээ хана уруу эргүүлэн ЭЗЭНд залбирч 3“Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач” гэж хэлээд, цурхиран уйлав. 4Тэгтэл Исаиаг дунд хашаанаас гарахаас өмнө ЭЗЭНий үг түүнд ирж
5Буцаж яваад, Миний ард түмний удирдагч Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөөнд очно. 6Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмж, чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө Би энэ хотыг хамгаална» гэлээ” хэмээн хэл гэв. 7Тэгээд Исаиа
—Зүсэм инжир авчир. Тэд буглаат хатгин дээр нь тавиг, тэгвэл тэр эдгэнэ#20:7 Иса 38:21 үз. гэв. 8Хезекиа, Исаиад
—ЭЗЭН намайг эдгээж, би гурав дахь өдөр нь ЭЗЭНий өргөөнд очно гэсэн ямар тэмдэг байх вэ? гэсэнд 9Исаиа
—ЭЗЭН амласан ёсоороо хийнэ гэдгийг чамд илэрхийлэх тэмдэг нь энэ юм. Сүүдрийг арван алхмаар#20:9 эсвэл гишгэм урагшлуулах уу эсвэл арван алхмаар ухраах уу? гэв. 10Хезекиа
—Сүүдэр арван алхмаар урагшлах нь амархан. Бүү тэгэг, харин сүүдрийг арван алхмаар буцааг гэж хэлжээ. 11Эш үзүүлэгч Исаиа, ЭЗЭНд хашхирсанд Ахазын шатаар#20:11 шат эсвэл наран цаг. Энд өгүүлэгдэж байгаа шиг шат нь цаг заах зориулалттай тусгайлан хийгдсэн эд байсан гэдгийг археологийн баримт харуулдаг. өнгөрөн буугч сүүдрийг Тэр арван алхмаар буцаав.
Вавилоны элч нар
(Иса 39:1–8)
12Тэр үед Хезекиаг өвчтэй байсныг дуулаад Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан Хезекиад захидал ба бэлэг илгээв. 13Хезекиа тэднийг хүлээн авч тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, анхилам үнэртэн, үнэт тос, зэвсгийн агуулах болон өөрийн бүх агуулахад байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн гэрт болон бүх эзэмшилд нь тэдэнд түүний үзүүлээгүй нэг ч зүйл үлдсэнгүй. 14Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа, Хезекиа хаан уруу ирж
—Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас таныг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа
—Тэд алс холын орон Вавилоноос ирсэн гэв. 15Исаиа
—Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа
—Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм эрдэнэсийн санд минь байхгүй гэв. 16Тэгтэл Исаиа, Хезекиад
—ЭЗЭНий үгийг сонсогтун. 17“Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон уруу зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.#2Ха 24:13; 2Шс 36:10 18“Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс чинь аваачигдах бөгөөд тэд Вавилоны хааны ордонд тайганууд болно” гэв гэхэд#2Ха 24:14–15; Дан 1:1–7 19Хезекиа, Исаиад
—Таны хэлсэн ЭЗЭНий үг сайн юм гэв. Учир нь тэрээр “Миний өдрүүдэд амар амгалан, аюулгүй байвал болоо бус уу?” гэж боджээ.
Хезекиа нас барав
(2Шс 32:32–33)
20Хезекиагийн бусад үйлс, түүний бүх чадал, тэр хэрхэн цөөрөм болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж, хот уруу ус татсан зэрэг нь Иудагийн Хаадын шастир номд тэмдэглэгдсэн бус уу? 21Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүний хүү Манассе оронд нь хаан болов.

Одоогоор Сонгогдсон:

2Хаад 20: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү