2Хаад 17
17
Израилийг Хошеа хаанчлав
1Иудагийн хаан Ахазын арван хоёрдугаар онд Елагийн хүү Хошеа Самарид Израилийн хаан болж, есөн жил хаанчлав. 2Тэрээр ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдсэн ч өөрийнх нь өмнө байсан Израилийн хаад шиг байгаагүй билээ. 3Ассирийн хаан Шалманесер түүний эсрэг ирсэнд Хошеа түүний боол болж, түүнд алба гувчуур өгөх болов.
4Гэтэл Хошеа Египетийн хаан#17:4 эсвэл Сайс дахь Египетийн хаан Соод элч илгээн Ассирийн хаанд жил жилдээ бэлэг өргөхөө больсонд түүний урвалт хуйвалдааныг Ассирийн хаан мэджээ. Тиймээс Ассирийн хаан Хошеаг шорон гэрт харгалзуулан хорьжээ.
Израиль Ассирид олзлогдон одов
5Тэгээд Ассирийн хаан бүх газрыг цөмрөн дайрч, Самарийг гурван жил бүсэлжээ.
6Хошеагийн есдүгээр онд Ассирийн хаан#17:6 Ассирийн хаан: Шалманесерын залгамжлагч II Саргон бололтой. Самарийг эзэлж, израильчуудыг Ассири уруу авч явж, Гозан голын дэргэдэх Хала ба Хаборт мөн медечүүдийн хотуудад суурьшуулав. 7Өөрсдийг нь Египетийн хаан Фараоны гар дороос, Египетийн газраас гаргасан Бурхан ЭЗЭНийхээ эсрэг Израилийн хөвгүүд нүгэл үйлдэж, өөр бурхдаас эмээж, 8Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүд болон Израилийн хаадын үйлдэж байсан тогтоолуудаар явснаас#17:8 магадлалт хувилбар: ёс заншлыг дагаснаас ийн болсон билээ. 9Израилийн хөвгүүд Бурхан ЭЗЭНийхээ эсрэг зөв бус зүйлсийг нууцаар үйлдэж,#17:9 эсвэл ярьж харуулын цамхгаас авахуулаад бэхлэгдсэн хот хүртэл бүх хот сууриндаа тэд өөрсдөдөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон юм. 10Бүх өндөр толгод болон ногоон мод бүрийн доор тэд өөрсдөдөө зориулан онго багананууд ба Ашерагийн шонгуудыг босгож,#1Ха 14:23 11өөрсдийнх нь өмнөөс ЭЗЭНий хөөн гаргасан үндэстнүүдийн адил бүх мөргөлийн өндөрлөгүүд дээр тэд утлага уугиулж, ЭЗЭНийг уурлуулахаар ёрын муу зүйлс хийв. 12Учир нь “Та нар үүнийг үйлдэж болохгүй” гэж тэдэнд ЭЗЭНий айлдсан тэрхүү шүтээнүүдэд тэд үйлчлэв. 13Тэгсэн ч ЭЗЭН Өөрийн бүх эш үзүүлэгч болон үзмэрч бүрээр дамжуулан Израиль ба Иудад гэрчилж
—Эцэг өвгөдөд чинь Миний тушаасан буюу зарц эш үзүүлэгчдээрээ дамжуулан Миний та нарт илгээсэн бүх хуулийг дагаж, өөрсдийнхөө ёрын муу замуудаас эргэн Миний тушаал, Миний тогтоолуудыг сахигтун гэж айлдсаар байсан. 14Гэвч тэд үл сонсож, харин Бурхан ЭЗЭНдээ итгээгүй эцэг өвгөдтэйгөө адил хүзүү хөшүүн загнасан билээ. 15Тэд ЭЗЭНий тогтоолууд, эцэг өвгөдтэй нь Түүний байгуулсан гэрээ болон тэдний эсрэг Түүний гэрчилж байсан гэрчлэлүүдээс татгалзжээ. Тэд хоосон юмыг даган явж, өөрсдөө хоосон болсон бөгөөд тэдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй харь үндэстнүүдийн араас тэд дагав. 16Тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНий бүх тушаалуудыг умартан өөрсдөдөө зориулан цутгамал хөргүүд буюу хоёр тугалыг хийж, Ашераг бүтээж, тэнгэрийн бүх эрхэст мөргөж, Баалд үйлчлэв.#1Ха 12:28 17Тэд охид хөвгүүдээ гал дундуур гаргаж, мэргэ төлгө, ид шидийг хийж, ЭЗЭНийг уурлуулан, Түүний мэлмийд ёрын мууг үйлдэхийн тулд өөрсдийгөө худалдав.#Дх 18:10 18Иймээс ЭЗЭН Израильд маш их уурлан тэднийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулав. Иуда овгоос өөр хэн ч үлдсэнгүй. 19Иуда ч мөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалуудыг сахилгүй, харин Израилийн бий болгосон ёс заншлаар явав. 20ЭЗЭН, Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэлээ түүний бүх үр удмаас татгалзаж, тэднийг зовоож, дээрэмчдийн гарт өгөв. 21Учир нь ЭЗЭН, Израилийг Давидын гэрээс салгахад тэд Небатын хүү Иеробоамыг хаан болгожээ. Харин Иеробоам, ЭЗЭНийг дагахаас Израилийг уруу татан холдуулж, тэднээр асар их нүгэл үйлдүүлэв. 22Израилийн хөвгүүд Иеробоамын үйлдсэн бүх нүглээс салалгүй тэдгээрийн дотор явжээ. 23Өөрийн бүх зарц, эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан ёсоороо ЭЗЭН Израилийг Өөрийн мэлмийн өмнөөс зайлуулах хүртэл тэд тэгэв. Ингээд Израиль эх нутгаасаа Ассири уруу энэ өдрийг хүртэл цөлөгдсөн билээ.
Ассиричууд Самарид суурьшив
24Тэгээд Вавилон, Кута, Авва, Хамат болон Сефарваимаас хүмүүсийг Ассирийн хаан авчран Израилийн хөвгүүдийн оронд Самарийн хотуудад суурьшуулав. Тэд Самарийг эзэмшин, хотуудад нь амьдрав. 25Тэндээ амьдарч эхлэхдээ тэд ЭЗЭНээс эмээж байсангүй. Тиймээс ЭЗЭН тэдний дунд арслангуудыг илгээн тэднээс заримыг нь алуулав. 26Иймээс тэд Ассирийн хаанд
—Самарийн хотууд уруу таны цөлөн аваачсан үндэстнүүд тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж тэр бурхан тэдний дунд арслангуудыг илгээж байна. Харагтун, тэр нутгийн бурхны ёс заншлыг мэдэхгүйгээс болж арслангууд тэднийг алж байна гэж айлтгав. 27Тэгэхэд Ассирийн хаан
—Тэндээс цөлөгдөж явсан тахилч нарын нэгийг тийшээ аваач. Тэр#17:27 эсвэл тэд явж, тэнд амьдран тэдэнд тэр газрын бурхны ёс заншлыг зааж сургаг гэж тушаав. 28Ингээд Самариас цөлөгдсөн тахилчдаас нэг нь ирж, Бетелд амьдран ЭЗЭНээс хэрхэн эмээх ёстойг тэдэнд зааж сургав. 29Гэлээ ч бүх үндэстэн буюу үндэстэн бүр өөрсдийн амьдарч буй хотууддаа өөрсдийн бурхдыг бүтээсээр бас тэднийгээ самаричуудын босгосон мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад тавьсаар байжээ. 30Вавилон хүмүүс Суккот-бенотыг, кут хүмүүс Нергалыг, хамат хүмүүс Ашимаг 31мөн аввичууд Нибхаз ба Тартакийг бүтээж, сефарвчууд Сефарваимын бурхад болох Адраммелек, Анаммелек нарт зориулан өөрсдийн үр хүүхдүүдээ галд шатаасаар байв. 32Тэд бас ЭЗЭНээс эмээж, мөргөлийн өндөрлөгүүдийн байрнуудад өөрсдөд нь үйлчлэх, мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг өөрсдийнхөө дундаас томилов. 33ЭЗЭНээс эмээхийн зэрэгцээ тэд цөлөгдөхөөс өмнөх үндэстнийхээ хэв маягаар өөрсдийн бурхдад ч мөн үйлчилж байв. 34Энэ өдрийг хүртэл тэд урьдын хэв маягийнхаа дагуу үйлдэж мөн ЭЗЭНээс ч үл эмээж, Өөрийнхөө Израиль гэж нэрлэсэн Иаковын хөвгүүдэд ЭЗЭНээс тушаасан тогтоол, зарлиг, хууль буюу тушаалыг ч дагахгүй байна. #Эх 32:28, 35:10 35ЭЗЭН, тэдэнтэй гэрээ байгуулан тэдэнд тушааж “Та нар өөр бурхдаас эмээж, тэдэнд сөхөрч, үйлчилж, тахиж болохгүй.#Гэт 20:5; Дх 5:9 36Харин агуу их хүч болон сунгасан мутраар та нарыг Египет газраас гаргасан ЭЗЭНээс та нар эмээж, Түүнд та нар мэхийж, Түүнд та нар тахил өргөгтүн.#Дх 6:13 37Та нарт зориулаад Түүний бичсэн тогтоол, зарлиг, хууль болон тушаалыг та нар үүрд үйлдэхээр сахигтун. Та нар өөр бурхдаас бүү эмээ. 38Та нартай Миний байгуулсан гэрээг та нар бүү март. Та нар өөр бурхдаас бүү эмээ. 39Харин өөрсдийн Бурхан ЭЗЭНээс л та нар эмээгтүн. Тэр та нарыг бүх дайснуудын чинь гараас чөлөөлөх болно” гэж айлдсан билээ. 40Гэвч тэд үл сонсон, харин өөрсдийн эртний заншлыг үргэлжлүүлэн үйлджээ. 41Иймээс энэ үндэстнүүд ЭЗЭНээс эмээхийн зэрэгцээ өөрсдийн сийлмэл шүтээнүүддээ ч мөн үйлчлэв. Тэдний үр хүүхэд, ач гуч нар мөн адил эцэг өвгөдийнхөө үйлдлийг даган өнөөдрийг хүртэл үйлдсээр байна.
Одоогоор Сонгогдсон:
2Хаад 17: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.