1Тесалоник 3:1-5

1Тесалоник 3:1-5 АБ2013

Тиймээс бид цаашид тэвчихээ больж, өөрсдөө Афинд үлдэхээр шийдэж, Христийн сайнмэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч дүү Тимотоо итгэлийг чинь урамшуулан, батжуулахаар илгээсэн билээ. Тэгснээр хэн ч эдгээр зовлонд ганхахгүй. Учир нь бид үүний тулд л заяагдсан гэдгийг та нар өөрсдөө мэднэ. Учир нь та нартай байхдаа бид зовлон эдлэхээ урьдчилан хэлж байсан. Та нарын мэдэж байгаачлан тийнхүү боллоо. Тиймээс би цаашид тэвчсэнгүй. Соригч та нарыг сорьж бидний хөдөлмөр хоосон болох вий гэсэн айдсын улмаас итгэлийн чинь талаар мэдэхээр хүн илгээсэн.