1 ТЕСАЛОНИК 3:1-5
1 ТЕСАЛОНИК 3:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)
Тиймээс бид үүнийг цаашид тэвчиж чадахаа больж, өөрсдөө Афинд үлдэх нь дээр юм гэж бодоод, Христийн сайн мэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч, бидний дүү Тимотыг та нарын итгэлийн тухайд та нарыг урамшуулан, батжуулахын тулд явуулсан. Тэгснээр эдгээр зовлонгоор хэн ч үймүүлэгдэхгүй юм. Учир нь бид үүний тулд л заяагдсаныг та нар өөрсдөө мэднэ. Учир нь бид та нартай байх үедээ бид зовлон эдлэх гэж байна хэмээн урьдчилж хэлсээр байсан. Та нарын мэдэж байгаачлан тийнхүү болж өнгөрлөө. Тиймээс би үүнийг цаашид тэвчиж чадахгүй болов. Тэгээд соригч та нарыг сорьж, бидний хөдөлмөр дэмий хоосон зүйл болсон байх вий хэмээн айсандаа та нарын итгэлийн талаар мэдэхийн тулд би хүн илгээсэн юм.
1 ТЕСАЛОНИК 3:1-5 Ариун Библи 2013 (АБ2013)
Тиймээс бид цаашид тэвчихээ больж, өөрсдөө Афинд үлдэхээр шийдэж, Христийн сайнмэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч дүү Тимотоо итгэлийг чинь урамшуулан, батжуулахаар илгээсэн билээ. Тэгснээр хэн ч эдгээр зовлонд ганхахгүй. Учир нь бид үүний тулд л заяагдсан гэдгийг та нар өөрсдөө мэднэ. Учир нь та нартай байхдаа бид зовлон эдлэхээ урьдчилан хэлж байсан. Та нарын мэдэж байгаачлан тийнхүү боллоо. Тиймээс би цаашид тэвчсэнгүй. Соригч та нарыг сорьж бидний хөдөлмөр хоосон болох вий гэсэн айдсын улмаас итгэлийн чинь талаар мэдэхээр хүн илгээсэн.