1Тесалоник 3

3
1Тиймээс бид цаашид тэвчихээ больж, өөрсдөө Афинд үлдэхээр шийдэж,#Үйл 17:15 2Христийн сайнмэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч дүү Тимотоо итгэлийг чинь урамшуулан, батжуулахаар илгээсэн билээ. 3Тэгснээр хэн ч эдгээр зовлонд ганхахгүй. Учир нь бид үүний тулд л заяагдсан гэдгийг та нар өөрсдөө мэднэ. 4Учир нь та нартай байхдаа бид зовлон эдлэхээ урьдчилан хэлж байсан. Та нарын мэдэж байгаачлан тийнхүү боллоо. 5Тиймээс би цаашид тэвчсэнгүй. Соригч та нарыг сорьж бидний хөдөлмөр хоосон болох вий гэсэн айдсын улмаас итгэлийн чинь талаар мэдэхээр хүн илгээсэн.
Тимотын урамтай мэдээ
6Харин Тимот сая та нараас ирээд, итгэл болон хайрын чинь талаар, та нар биднийг үргэлж сайнаар дурсдаг ба бид та нарыг харахсан гэдэг шиг та нар ч мөн биднийг тийн хүсдэг гэсэн сайн мэдээг дуулгав.#Үйл 18:5 7Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нараар тайтгарав. 8Хэрэв та нар Эзэний дотор бат зогсвоос эдүгээ бид амьд байна. 9Бурханыхаа өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь ямар талархлыг бид Бурханд та нарын төлөө өргөж чадах вэ? 10Бид та нарын царайг харж, итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн гэж өдөр шөнөгүй үлэмж их залбирч байна. 11Бидний Бурхан бөгөөд Эцэг Өөрөө болон бидний Эзэн Есүс та нар дээр очих замыг маань заах болтугай. 12Бид та нарын төлөө адил, Эзэн та нарыг бие биенээ болон бүгдийг гэсэн хайранд өсгөн бялхуулах болтугай. 13Ингэснээр Эзэн Есүс маань бүх ариун хүнтэйгээ#3:13 эсвэл бүх тэнгэрэлчтэйгээ хамт ирэхэд бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө Тэр та нарын зүрхийг ариун чанар дор гэм зэмгүй гэж батална. [Амен].

Одоогоор Сонгогдсон:

1Тесалоник 3: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна