1Хаад 12

12
Хойд овгууд салан тусгаарлав
(2Шс 10:1–19)
1Ингээд хамаг Израиль бүгдээр Рехобоамыг хаан болгох гэж Шехемд цугларсан учир Рехобоам тэнд очжээ. 2Небатын хүү Иеробоам үүнийг сонсоод Египетээс буцаж ирэв.#12:2 Еврейд нь Египетэд үлдэв (2Шс 10:2 үз) (Тэр Соломон хаанаас зугтан гараад Египетэд амьдарч байжээ.) 3Тэгээд тэд хүн илгээж Иеробоамыг дуудуулан, тэрээр Израилийн бүх чуулгантай хамт Рехобоамд бараалхахдаа
4Эцэг тань бидний буулгыг хүнд болгожээ. Тэгэхээр одоо бидний дээр тохсон эцгийнхээ бэрх алба болон хүнд буулгыг хөнгөлж өгөөч. Тэгвэл бид танд үйлчилье гэв. 5Рехобоам тэдэнд
—Гурван өдөр явцгаа, дараа нь над уруу дахин ирэгтүн гэж тушаав. Ингээд ард түмэн явцгаав. 6Амьд байх үед нь эцэг Соломоных нь өмнө зогсдог байсан ахмадуудтай Рехобоам хаан зөвлөлдөн
—Энэ ард түмэнд ямар хариу өг хэмээн та нар зөвлөх вэ? гэж асуув. 7Тэд Рехобоамтай ярилцаж
—Хэрэв та өнөөдөр энэ ард түмний зарц болж тэдэнд үйлчилж, тэдэнд хариулахдаа эелдэг үгсийг хэлбэл тэд үүрд таны зарц болох юм гэж зөвлөв. 8Гэвч түүнд өгсөн ахмадуудын зөвлөгөөг тэр үл хайхран өөртэй нь хамт өссөн, өөрт нь шадарлаж ирсэн залуустай зөвлөлдөв. 9Тэрээр тэдэнд
—“Бидний дээр тохсон эцгийнхээ буулгыг хөнгөлж өгөөч” гэж хэлж буй энэ ард түмэнд ямар хариулт өг хэмээн та нар надад зөвлөх вэ? гэв.
10Түүнтэй хамт өссөн залуус түүнд
—“Эцэг тань бидний буулгыг хүнд хүчир болгосон, харин та үүнийг хөнгөлж өгнө үү” гэж чамд хандаж буй энэ ард түмэнд хариулахдаа “Миний чигчий хуруу эцгийн минь ууц нуруунаас ч бүдүүн юм. 11Миний эцэг та нарт хүнд буулга үүрүүлсэн бол би түүнийг чинь илүү хүнд болгоно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно” гэж хэлээрэй гэв. 12Хаан
—Гурав дахь өдөр над уруу буцаж ир гэж тушаасны дагуу Иеробоам ба бүх ард түмэн гурав дахь өдөр Рехобоамд бараалхав. 13Тэгээд ахмадуудын өөрт нь өгсөн зөвлөгөөг хаан үл хайхран ард түмэнд хатуу ширүүнээр хариуллаа. 14Тэрээр залуусын зөвлөсний дагуу тэдэнд
—Миний эцэг буулгыг чинь хүнд болгосон бол би илүү хүнд болгох болно. Эцэг минь та нарыг ташуураар сахилгажуулж байсан бол би та нарыг хилэнцэт хорхойгоор сахилгажуулах болно гэж хэлэв. 15Ийнхүү хаан ард түмнийг сонссонгүй. Учир нь ЭЗЭН, Шилогийн хүн Ахиагаар дамжуулан Небатын хүү Иеробоамд хэлсэн үгээ биелүүлэхийн тулд бүх зүйлийг ийн эргүүлсэн юм.
16Өөрсдийг нь хаан сонсохгүй байгааг израильчууд бүгд хараад, ард түмэн хаанд хариулан
—Давидын дотор бидэнд
ямар хувь байгаа вэ?
Иессийн хүүгээс залгамжлан авах өв бидэнд байхгүй.
Израиль аа, өөр өөрсдийн майхан уруу буцацгаа!
Давид аа, одоо чи өөрийнхөө гэрийг л харж ханд
гэцгээв. Ингээд израильчууд өөр өөрсдийн майхан уруу одоцгоов.#2См 20:1 17Гэвч Иудагийн хотуудад амьдарч байсан Израилийн хөвгүүд Рехобоамын захиргаан дор үлджээ. 18Рехобоам хаан албадлагын ажил харгалзагч Адорамыг илгээсэн боловч бүх израильчууд түүн уруу чулуу шидлэн алжээ. Рехобоам хаан ч Иерусалим уруу зугтахаар шалавхан тэргэндээ суув. 19Израильчууд энэ өдрийг хүртэл Давидын гэрийнхэнтэй тэрсэлсээр байгаа юм.
Иеробоам Израилийг хаанчлав
20Иеробоамын эргэж ирснийг хамаг Израиль сонсоод, хүн илгээн түүнийг хотол түмэнд дуудаж, бүх Израилийг захирах хаан болгов. Давидын гэрийнхнийг Иуда овгоос өөр хэн ч дагасангүй. 21Ингээд Рехобоам Иерусалимд ирж, Соломоны хүү Рехобоамын хаанчлалыг дахин сэргээхийн тулд Израилийн гэрийн эсрэг дайтахаар бүх Иудагийн гэрийнхэн болон Бениамин овгийнхон буюу зуун наян мянган шилдэг дайчдыг цуглуулав. 22Гэвч Бурханы үг Бурханы хүн Шемаиад, ирж
23Чи Иудагийн хаан Соломоны хүү Рехобоамд болон Иуда ба Бениамины бүх гэрийнхэнд, мөн үлдсэн хүмүүст хандан 24«Та нар өөрсдийн төрөл садан болох Израилийн хөвгүүдийн эсрэг босон дайтаж болохгүй. Энэ зүйл Надаас ирсэн учир хүн бүр өөр өөрсдийн гэртээ харигтун» гэж ЭЗЭН айлдаж байна гэж хэл гэжээ. Тэд ЭЗЭНий үгийг сонсоод, ЭЗЭНий үгийн дагуу гэртээ харьцгаав.
Иеробоамын алтан тугалууд
25Иеробоам Ефраимын уулархаг нутагт Шехемийг босгон барьж тэндээ амьдарсан билээ. Тэндээс тэрээр нүүн Пенуелийг босгон барив. 26Иеробоам сэтгэлдээ
—Одоо хаанчлал Давидын гэрийнхэнд дахин очих нь. 27Хэрэв энэ хүмүүс Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд өргөл өргөхөөр явбал тэдний зүрх сэтгэл өөрсдийн эзэн буюу Иудагийн хаан Рехобоам уруу эргэнэ. Тэд намайг алаад Иудагийн хаан Рехобоамд буцаж очно гэж бодов. 28Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ
—Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдаа харагтун гэв.#Гэт 32:4 29Тэрээр нэгийг нь Бетелд байрлуулан нөгөөг нь Данд өгөв. 30Ард олон түүнд нь мөргөхөөр Даныг#12:30 ЭНО-д Бетел ба Дан хүртэл явж байсан тул энэ явдал нь нүгэл болов. 31Иеробоам бас мөргөлийн өндөрлөгүүдэд шүтээн босгож, Левийн хөвгүүд бус янз бүрийн өөр хүмүүсийг тахилч нар болгожээ. 32Иудад хийдэг баяртай адил баярыг Иеробоам наймдугаар сарын арван тавны өдөр товлож, тахилын ширээн дээр очдог байв. Тэрээр Бетелд ч үүнтэй адил үйлдэж, өөрийн хийсэн тугалууддаа тахил тахиж байлаа. Мөн тэрээр өөрийн бий болгосон мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг Бетелд томилов.#Лев 23:33–34 33Хаан өөрийн дураар зохион товлосон наймдугаар сарын арван тавны өдөр Бетелд босгосон тахилын ширээндээ очив. Тэрээр Израилийн хөвгүүдэд зориулж баяр зохион байгуулж, тахилын ширээн дээр утлага өргөхөөр гарчээ.

Одоогоор Сонгогдсон:

1Хаад 12: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү