1Хаад 13
13
Иудагаас ирсэн, Бурханы хүн
1Харагтун, Иеробоам утлага өргөхөөр тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн, Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв. 2Тэрээр ЭЗЭНий үгээр тахилын ширээ өөд хашхиран
—Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Тэр чам дээр утлага өргөдөг мөргөлийн өндөрлөгийн тахилч нарыг чиний дээр тахилгалах бөгөөд чам дээр хүний ясыг шатаах болно” гэж байна гэлээ.#2Ха 23:15–16 3Тэр өдөртөө тэрээр дохио тэмдэг үзүүлж
—Энэ нь ЭЗЭНий айлдсан дохио тэмдэг юм. “Үзэгтүн, энэ тахилын ширээ бутарч, түүн дээрх үнс асгарах болно” гэв.
4Бетел дэх тахилын ширээний эсрэг хашхирах, Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан
—Түүнийг баригтун гэж зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь хатангиршиж, буцаад өөр уруугаа татаж чадахгүй болов. 5Бурханы хүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн дохио тэмдгийн дагуу тахилын ширээ бутарч, үнс нь тахилын ширээн дээрээс асгарав. 6Хаан, Бурханы хүнд хандан
—ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч гэж миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов. 7Тэгээд хаан Бурханы хүнд
—Надтай хамт гэрт очиж, алжаалаа тайлагтун. Би танд шагнал өгье гэв. 8Харин Бурханы хүн хаанд
—Та өөрийнхөө гэрийн тэн хагасыг надад өгөх байсан ч би тантай хамт явахгүй мөн энэ газарт байхдаа би талх ч идэхгүй, ус ч уухгүй. 9Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи талх ч идэж, ус ч ууж болохгүй, тэр ч бүү хэл ирсэн замаараа ч буцаж явж болохгүй” гэж тушаагдсан юм гэв. 10Тэрээр Бетелд ирсэн замаараа буцалгүй өөр замаар эргэж явлаа.
11Бетелд настай нэгэн эш үзүүлэгч амьдарч байв. Түүний хөвгүүд#13:11 эсвэл хүү ирээд, тэр өдөр Бетелд Бурханы хүний хийсэн бүх ажлыг мөн хаанд хандан хэлсэн үгсийг ч эцэгтээ ярьж өгөв. 12Эцэг нь тэднээс
—Тэр аль замаар буцсан бэ? гэж асуув. Иудагаас ирсэн, Бурханы хүний буцаж явсан замыг хөвгүүд нь харсан#13:12 ЭЗО-д харуулжээ байжээ. 13Тэгтэл эцэг нь хүүхдүүддээ
—Миний илжгэнд эмээл тох гэв. Хөвгүүд нь түүнд илжгийг эмээллэн бэлтгэсэнд тэр илжгээ унаад явав. 14Тэрээр Бурханы хүний араас явсаар, царс модны доор сууж байхад нь түүнийг олж хараад
—Иудагаас ирсэн, Бурханы хүн та юу? гэж асуув. Тэрбээр
—Би гэлээ. 15Настай эш үзүүлэгч түүнд хандан
—Надтай хамт гэрт очиж талх иднэ үү гэсэнд 16Бурханы хүн
—Би тантай хамт буцаж ч чадахгүй, явж ч чадахгүй мөн энэ газар тантай хамт талх ч идэхгүй, ус ч уухгүй. 17Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи тэнд талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа бүү буцаарай” гэсэн тушаал өгөгдсөн юм гэв. 18Өнөөх нь түүнд
—Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэрэлч, ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулж ирээд талх идүүлж ус уулгаарай” гэсэн юм гэв. Тэрээр түүнийг хуурчээ. 19Бурханы хүн түүнтэй хамт явж, гэрт нь талх идэж, ус уулаа.
20Тэднийг ширээний ард сууж байх үед, Бурханы хүнийг эргүүлэн авчирсан эш үзүүлэгч дээр ЭЗЭНий үг буун ирсэнд 21тэрээр Иудагаас ирсэн, Бурханы хүнд хандан хашхиран уйлж
—ЭЗЭН ийн айлдаж байна. “Чи ЭЗЭНий үгэнд тэрсэлж, ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан тушаалыг мөрдсөнгүй, 22харин буцан ирж, ЭЗЭНий чамд «Талх бүү ид, ус бүү уу» гэсэн газарт талх ч идэж, ус ч уусан тул чиний шарил эцэг өвгөдийн чинь булшинд орохгүй” хэмээлээ гэж хэлэв. 23Тэгээд тэр, эргүүлж авчирсан эш үзүүлэгчээ идэж, ууж дуусахаар нь түүнд илжиг эмээллэв. 24Түүнийг цааш явж байтал замд нь арслан таарч, түүнийг барьчихжээ. Түүний цогцос зам дээр хаягдан хэвтэж, илжиг нь түүний дэргэд мөн арслан цогцосны хажууд зогсож байлаа. 25Ингээд хажуугаар нь өнгөрсөн хүмүүс зам дээр хэвтэх цогцсыг болон зогсох арсланг харжээ. Тэд настай эш үзүүлэгчийн суудаг хотод ирээд, үзсэн харснаа ярив. 26Бурханы хүнийг замаас нь эргүүлж авчирсан мөнөөх эш үзүүлэгч үүнийг сонсоод
—Тэр ЭЗЭНий үгийг зөрчсөн, Бурханы хүн юм. ЭЗЭН түүнд хэлсэн ёсоороо түүнийг арсланд өгч тасчуулжээ гэв. 27Тэгээд хөвгүүддээ
—Надад илжиг эмээллэ гэсэнд тэд эмээллэв. 28Тэр явсаар зам дээр хөсөр хэвтэх цогцсыг нь болон хажууд нь зогсох илжиг арслан хоёрыг харав. Арслан тэр цогцсыг идээгүйгээр үл барам илжгэнд ч хүрээгүй байлаа. 29Бурханы хүний цогцсыг эш үзүүлэгч өргөж илжгэндээ тэгнэн түүнийг гашуудан нутаглуулахаар хотдоо буцааж авчрав. 30Тэрээр шарилыг өөрийнхөө булшинд тавьсан бөгөөд түүний дээр гашуудан
—Ай хөөрхий, дүү минь! гэж харуусаж байлаа. 31Оршуулж дууссаны дараа тэрээр өөрийн хөвгүүдэд
—Намайг нас барахад энэ Бурханы хүнийг нутаглуулсан булшинд нутаглуулаарай. Миний ясыг түүний ясны хажууд тавиарай. 32Учир нь Бетел дэх тахилын ширээ болон Самарийн хотуудад буй мөргөлийн бүх өндөрлөгийн эсрэг ЭЗЭНий үгээр түүний хашхирч байсан зүйлс заавал биелэх болно гэж гэрээсэлжээ.
33Ийм явдал болсны дараа ч Иеробоам өөрийн бузар муу замаас эргэсэнгүй, харин хамаг олны дундаас буюу хүссэн хүнээ мөргөлийн өндөрлөгүүдийн тахилчаар дахин томилсоор байлаа. 34Энэ явдал Иеробоамын гэрийг үндсээр нь таслан газрын хөрснөөс ул мөргүй арилгах гэм болов.
Одоогоор Сонгогдсон:
1Хаад 13: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.