1Шастир 10

10
Саул ба хүүгийнх нь үхэл
(1См 31:1–13)
1Филистчүүд Израилийн эсрэг тулалдахад, Израилийн эрчүүд филистчүүдээс зугтаж, Гилбоа ууланд хиаран унав. 2Филистчүүд Саул болон түүний хөвгүүдийг гүйцэн авч, Саулын хөвгүүд Ионатан, Абинадаб, Малхи-шуа нарыг алжээ. 3Тулалдаан Саулын эсрэг улам ширүүсэж харваачид түүнийг оносонд тэрээр харваачдаас хүнд шарх олов. 4Тэгээд Саул зэвсэг үүрэгчдээ
—Чи илдээ сугалан намайг хатгаж ал. Эс тэгвэл хозлуулаагүй эдгээр хүмүүс ирж, намайг хатган алж, доромжлол болгох болно гэжээ. Гэвч зэвсэг үүрэгч нь ихэд айсан тул үүнийг гүйцэтгэж чадсангүй. Тиймээс Саул илдээ авч, өөрөө дээрээс нь унав. 5Зэвсэг үүрэгч нь Саулын үхсэнийг үзээд өөрийнхөө илдний дээрээс унаж, Саулын дэргэд үхэв. 6Ийнхүү тэр өдөр Саул гурван хөвгүүнтэйгээ, өөрийн бүх гэрийнхний хамт үхжээ. 7Хөндий талд байсан израиль хүмүүс, цэргүүдийг зугтахыг мөн Саул болон түүний хөвгүүдийн үхсэнийг хараад өөрсдийн хотуудыг орхиж, зугтав. Тэгээд филистчүүд ирж тэнд нь суужээ. 8Дараа өдөр нь филистчүүд алагдагсдыг тонохоор ирэхдээ Саул болон түүний хөвгүүдийг Гилбоа ууланд үхсэн байхыг олж харав. 9Тэд Саулыг тонож бас толгой ба зэвсгийг нь авч, өөрсдийн шүтээнүүдийн сүмүүд ба ардуудад сайхан мэдээ хүргэхээр тэдгээрийг Филистийн бүх нутагт илгээжээ. 10Тэд Саулын зэвсгийг өөрсдийн бурхдын дугандаа тавьж, толгойг нь Дагоны дуганд өлгөв.
11Саулыг филистчүүд хэрхсэнийг Иабеш-Гилеадын оршин суугчид сонсоод, 12бүх зоригт эрс нь босож, Саулын цогцсыг бас хөвгүүдийнх нь цогцсыг ч булаан авч, Иабешт авчраад тэндхийн нэг царсны доор ясыг нь оршуулаад долоо хоног мацаг барилаа.
13Ийнхүү Саул итгэмжгүйнхээ улмаас үхсэн бөгөөд тэрээр ЭЗЭНий үгийг сахилгүй ЭЗЭНд үнэнч бус байж, үзмэрчийн зөвлөгөөг гуйн санаа бодлыг нь асуусан бөгөөд#Лев 19:31, 20:6; 1См 13:8–14, 15:1–24, 28:7–8 14ЭЗЭНий зөвлөгөөг харин эрэлхийлээгүй юм. Тиймээс ЭЗЭН түүнийг үхэлд үлдээж, хаанчлалыг Иессийн хүү Давид уруу эргүүлсэн билээ.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 10: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү