1Шастир 11
11
Давидыг Израилийн хаанаар өргөмжлөв
(2См 5:1–10)
1Тэгээд бүх Израиль Хебронд байсан Давид дээр цуглан ирж
—Харагтун, бид таны яс махны тасархай билээ. 2Урьд Саулыг хаан байх үед ч та Израилийн цэргийг удирддаг байсан. Тэгээд ЭЗЭН, таны Бурхан “Чи Миний ард түмэн Израилийн хоньчин болж, чи Миний ард түмэн Израилийн удирдагч болно” гэж танд айлдсан гэж хэлцгээв. 3Ингээд Израилийн бүх ахмадууд Хебронд хаан дээр ирж, Давид Хебронд ЭЗЭНий өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэд Самуелаар ЭЗЭНий дамжуулсан үгийн дагуу, Давидыг Израилийн хаан болгон тослов.
Иерусалимыг эзлэв
4Тэгээд Давид болон бүх Израиль нь Иерусалим буюу Иебус уруу явлаа. Тэнд уугуул нутгийнхан болох иебусчууд амьдарч байв.#Иош 15:63; Шүү 1:21 5Иебусын оршин суугчид Давидад
—Чи энд орж ирэхгүй гэж хэлжээ. Гэвч Давид Сионы бэхлэлтийг эзлэн авсан нь одоо Давидын хот юм. 6Давид
—Хамгийн түрүүнд иебус хүнийг цохигч хэн боловч жанжин, удирдагч болно гэхэд Зеруиагийн хүү Иоаб хамгийн түрүүнд довтлон явж жанжин болов. 7Тэгээд Давид тэр цайзад суусан тул энэ нь Давидын хот гэж нэрлэгдэх болжээ. 8Тэр Миллогоос эхлээд бүтэн нэг тойруулан бүх эргэн тойрондоо хотыг босгоход хотын үлдсэн хэсгийг Иоаб сэргээн босгов. 9Түг түмдийн ЭЗЭН түүнтэй хамт байсан учраас Давид улам хүчирхэгжсэн билээ.
Давидын хүчит эрс
(2См 23:8–39)
10Израилийн талаар ЭЗЭНий айлдсан үгийн дагуу Давидыг хаан болгохын тулд бүх Израилийн хамт түүний хаанчлалд хүчтэй дэмжлэг үзүүлж байсан Давидын хүчит эрсийн толгойлогчид дараах болой. 11Давидтай байсан хүчит эрсийн тоо энэ билээ. Гурван#11:11 2См 23:8 үз. Еврейд нь “гуч” хүчит эрийн тэргүүн нь Хагмон хүний хүү Иашобеам юм. Тэрбээр нэг удаад гурван зуун хүний эсрэг жадаа өргөн цохисон хүн билээ. 12Түүний удаах нь ахо хүн Додогийн хүү Елеазар бөгөөд тэр гурван хүчит эрийн нэг билээ. 13Филистчүүд тулалдахаар Пасдаммимд бөөгнөрөн цуглах үед тэрээр тэнд Давидтай хамт байв. Тэнд нь арвай их тарьсан талбай байсан бөгөөд хүмүүс филистчүүдээс зугтаав. 14Тэрээр Давидын хамт талбайн гол дунд зогсон хамгаалж, филистчүүдийг цохилоо. Ийнхүү ЭЗЭН тэднийг агуу авралаар хамгаалав. 15Филистийн их цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх үед гучин хүчит эрээс гурав нь хаданд буй Давид дээр Адулламын агуйд ирэв. 16Филистчүүдийн цэргийн хуаран Бетлехемд байх үед Давид бэхлэлтдээ байлаа. 17Давид
—Хэн нэг нь хаалганы хажуу дахь Бетлехемийн худгаас надад ус авчран өгдөг ч болоосой! гэж ихэд хүсэмжлэв. 18Өнөөх гурав филистчүүдийн хуаранг нэвтрэн орж, хаалганы хажуудах Бетлехемийн худгаас ус утган авч, Давидад авчрав. Гэвч Давид тэр усыг уусангүй, харин ЭЗЭНий өмнө асгаад
— 19Ийм зүйл хийхээс Миний Бурхан намайг хол байлгаг! Амиараа дэнчин тавьж явсан энэ хүмүүсийн цусыг би уух гэж үү? Тэд энэ усыг өөрсдийн амиар дэнчин тавьж авчирсан билээ гэж хэлсэн юм. Тэгээд тэр усыг уусангүй. Гурван хүчит эрийн үйлдсэн нь ийм билээ. 20Иоабын дүү Абишаи мөнөөх гучийн#11:20 Еврейд нь гурав тэргүүн нь байв. Тэрээр жадаа эргүүлэн гурван зуун хүнийг алсан агаад тэрээр мөнөөх гурвын адил алдартай байв.#11:20 2См 23:18 мөн үз. 21Тэрээр тэдгээр гучаас хамгийн хүндтэй нь байсан тул тэдний жанжин болжээ. Гэлээ ч мөнөөх гуравтай дүйцэхгүй билээ. 22Иехоиадагийн хүү Бенаиа нь Кабзеелын агуу үйлстэй зоригт эр бөгөөд Моабын Ариелийн хоёр хүүг цохиж алсан хүн байв. Цас бударсан нэгэн өдөр тэрээр нүх уруу орж арслан агнасан билээ. 23Тэрээр таван тохой өндөр, аварга чацтай египет эрийг алсан юм. Тэр египет эр гартаа нэхмэлчний гогодогч зүү мэт жадтай байсан авч Бенаиа саваа модтой түүний эсрэг ирж, египет эрийн гараас жадыг нь булаан авч, тэр жадаар өөрийг нь хороосон юм. 24Иехоиадагийн хүү Бенаиа эдгээрийг үйлдсэн бөгөөд нөгөө гурван хүчит эрийн адил алдартай байв. 25Тэрээр гучин эрийн дунд хүндлэлийг олсон боловч өнөөх гуравтай дүйцэхгүй билээ. Давид түүнийг өөрийн бие хамгаалагчийн дээгүүр томилсон билээ. 26Дайнч хүчит эрсийг тоочвол, Иоабын дүү Асахел, Бетлехемийн Додогийн хүү Елханан, 27харод хүн Шаммот, пелон хүн Хелез, 28Текоагийн хүн Иккешийн хүү Ира, анатот хүн Абиезер, 29хушат хүн Сиббекаи, ахо хүн Илаи, 30нетофат хүн Махараи, нетофат хүн Баанагийн хүү Хелед, 31Бениамин овгийн Гибеагийн Рибаин хүү Итаи, пиратон хүн Бенаиа, 32Гааш горхины Хураи, арбат хүн Абиел, 33бахарум хүн Азмавет, шаалбон хүн Елиаба, 34гизон хүн Хашем, харар хүн Шагегийн хүү Ионатан, 35харар хүн Сакарын хүү Ахиам, Урын хүү Елифал, 36мекера хүн Хефер, пелон хүн Ахиа, 37Кармел хүн Хезро, Езбаигийн хүү Наараи, 38Натаны дүү Иоел, Хагригийн хүү Мибхар, 39аммон хүн Зелек, Зеруиагийн хүү Иоабын зэвсэг үүрэгч беерот хүн Нахараи, 40итри хүн Ира, итри хүн Гареб, 41хит хүн Уриа, Ахлаин хүү Забад, 42реубен хүн Шизагийн хүү реубенчүүдийн толгойлогч Адина гучин хүнтэйгээ, 43Маакагийн хүү Ханан, митни хүн Иошафат, 44аштерат хүн Уззиа, ароер хүн Хотамын хөвгүүд Шама, Иеиел, 45Шимрийн хүү Иедиаел, түүний дүү тиз хүн Иоха, 46махави хүн Елиел, Елнаамын хөвгүүд болох Иерибаи, Иошавиа нар ба моаб хүн Итма, 47Елиел, Обед, мезобаяа хүн Иаасиел нар билээ.
Одоогоор Сонгогдсон:
1Шастир 11: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.