1Шастир 9

9
1Ингээд бүх Израиль удмын бичигт оров. Үзэгтүн, тэд Израилийн Хаадын номд тэмдэглэгдсэн билээ. Иуда өөрийн итгэлгүй байдлаасаа болж Вавилон уруу олзлогдон явав. 2Өөрсдийн хотууд болон эзэмшил газартаа амьдрагсдын түрүүч нь тахилч нар, левичүүд, сүмийн үйлчлэгчид болох израильчууд болой.
Цөллөгийн дараа Иерусалимд амьдрагсад
3Иуда, Бениамин, Ефраим, Манассегийн хөвгүүдийн зарим нь Иерусалимд амьдарсан юм. 4Иудагийн хүү Перезийн хөвгүүдээс Утаи бөгөөд тэр Аммихудын хүү, Омрийн ач, Имрийн гуч, Банийн дөч болой. 5Шилончуудаас ууган хүү Асаиа болон түүний хөвгүүд тэнд амьдарчээ. 6Зерагийн хөвгүүдээс Иеуел болон түүний төрөл садангийн зургаан зуун ерэн хүн амьдарсан ажээ. 7Бениамин хөвгүүдээс Хассенуагийн гуч Ходавиагийн ач, Мешулламын хүү Саллу амьдарсан болой. 8Мөн Иерохамын хүү болох Ибнеиа, Микрийн ач Уззийн хүү Ела, Ибнеиагийн гуч Реуелийн ач Шефатиагийн хүү Мешуллам амьдарсан юм. 9Тэдний садан төрөл нь уг угсааныхаа дагуу бүгд есөн зуун тавин зургаан хүн бөгөөд тэд бүгдээрээ тус тусын эцгийн бүлийн тэргүүнүүд болой.
Тахилчдын бүл
10Тахилч нараас Иедаиа, Иехоиариб, Иахин, 11Азариа нар байсан бөгөөд Азариа бол Хилкиагийн хүү, Мешулламын ач Задокийн гуч, Мераиотын дөч, Бурханы сүмийн ахлах даамал Ахитубын тач хүү болой. 12Бас Адаиа байсан бөгөөд тэр бол Иерохамын хүү, Пашхурын ач, Малхиагийн гуч юм. Мөн Маасаи байсан бөгөөд тэр бол Адиелын хүү, Иазерагийн ач, Мешулламын гуч, Мешиллемитийн дөч, Иммерийн тач юм. 13Тэдний төрөл садан болох эцгийн бүлийн тэргүүн нар буюу Бурханы сүмийн үйлчлэлийн ажилд авъяаслаг мянга долоон зуун жаран хүн байв.
Левичүүдийн бүл
14Леви хүмүүсээс Мерарийн хөвгүүдийн нэг болох Шемаиа нь Хасшубын хүү, Азрикамын ач, Хашабиагийн гуч болой. 15Бас Бакбаккар, Хереш, Галал, Маттаниа нар байсан бөгөөд Маттаниа бол Микагийн хүү, Зихрийн ач, Асафын гуч болой. 16Бас Обадиа байсан бөгөөд тэр бол Шемаиагийн хүү, Галалын ач, Иедутуны гуч юм. Мөн Берехиа ч байсан бөгөөд тэр бол Асагийн хүү, Нетофат хүмүүсийн тосгонд амьдарч байсан Елканагийн ач болой. 17Хаалгач нар нь Шаллум, Аккуб, Талмон, Ахиман нар болон тэдний төрөл садангууд болой. Шаллум нь тэргүүн бөгөөд 18одоог хүртэл зүүн тал дахь Хааны хаалган дээр хаалгач байна. Эдгээр нь Левийн хөвгүүдийн хүрээний хаалгач нар байсан юм. 19Корагийн гуч, Ебиасафын ач, Корегийн хүү Шаллум болон түүний эцгийн бүлийнхэн түүний төрөл садан, корачууд майхны үүдийг сахин үйлчлэлийн ажилд тавигджээ. Тэдний өвөг дээдэс ч ЭЗЭНий хуарангийн үүд хаалгыг хамгаалдаг хүмүүс байв. 20Урьд Елеазарын хүү Финехас нь тэдний удирдагч байсан бөгөөд ЭЗЭН түүнтэй хамт байв. 21Мешелемиагийн хүү Зехариа хурлын майхны үүдний сахиул болой. 22Үүдний сахиулаар сонгогдсон хүмүүс нь бүгд хоёр зуун арван хоёулаа байсан бөгөөд тосгоноороо удмын бичигт тэмдэглэгджээ. Давид болон үзмэрч Самуел ч тэднийг итгэмжит ажилд томилов. 23Иймээс тэд болон тэдний хөвгүүд нь майхан гэр буюу ЭЗЭНий сүмийн хаалганы хамгаалалтыг даан авав. 24Сахиулууд зүүн, баруун, өмнө, хойд дөрвөн зүгт байв. 25Тэдний тосгон дахь төрөл садангууд нь долоо хоног бүр ирж, ээлжээр тэдэнтэй хамт байдаг байв. 26Бурханы өргөөний эрдэнэсийн сан ба өрөөнүүдийг хариуцсан итгэмжит үйлчлэлд дөрвөн ахлах хаалгач байсан бөгөөд тэд левичүүд байв. 27Харуул хамгаалалт ба өглөө бүр хаалгыг нээх үүргийг даан авсан тул тэд Бурханы сүмийн эргэн тойронд шөнийг өнгөрөөдөг байв. 28Тэдний зарим нь үйлчлэлийн хэрэгслүүдийг даан авсан тул тэдгээрийг гаргаж, оруулах бүрийдээ тоолдог байжээ. 29Тэдний зарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа. 30Тахилч нарын хөвгүүдийн зарим нь үнэртнүүдийг холин бэлтгэдэг байв. 31Левичүүдийн нэг Маттитиа нь кора хүн Шаллумын ууган хүү бөгөөд тэрээр саванд шарах зүйлсийг хариуцаж авчээ. 32Кохатчуудын хөвгүүдийн төрөл садангийн зарим нь Амралтын өдөр бүр тавиг талх хийхийг хариуцаж авсан байв. 33Дуучид нь Левийн өрхүүдийн захирагчид бөгөөд сүмийн өрөөнүүдэд амьдран, өдөр ч шөнө ч өөрсдийн ажлыг хийх тул өөр бусад үйлчлэлээс чөлөөлөгдөв. 34Эдгээр нь уг угсааныхаа дагуу левичүүдийн эцгийн бүлийн тэргүүн нар бөгөөд тэдгээр удирдагчид Иерусалимд амьдарчээ.
Саул хааны бүл
35Гибеоны эцэг Иеиел нь Гибеонд амьдарсан бөгөөд түүний эхнэрийн нэр нь Маака болой. 36Түүний ууган хүү нь Абдон, удаах нь Зур, Киш, Баал, Нер, Надаб, 37Гедор, Ахио, Зехариа, Миклот нар болой. 38Миклот нь Шимеамыг төрүүлжээ. Тэд өөрсдийн ах дүүсийн хамт бусад хамаатнуудынхаа зэргэлдээ Иерусалимд амьдрав. 39Нер Кишийг төрүүлж, Киш нь Саулыг төрүүлж, Саул нь Ионатан, Малхи-шуа, Абинадаб, Ешбаал нарыг төрүүлсэн юм. 40Ионатаны хүү нь Мериб-баал бөгөөд Мериб-баал нь Микаг төрүүлжээ. 41Микагийн хөвгүүд нь Питон, Мелек, Тареа, Ахаз нар болой. 42Ахаз нь Иараг, Иара нь Алемет, Азмавет, Зимри нарыг, Зимри нь Мозаг төрүүлжээ. 43Моза нь Бинеаг төрүүлэв. Бинеагийн хүү нь Рефаиа, түүний хүү нь Елеаса, түүний хүү нь Азел болой. 44Азел зургаан хүүтэй болсон бөгөөд тэдний нэрс нь Азрикам, Бохеру, Ишмаел, Шеариа, Обадиа, Ханан юм. Тэд бүгд Азелын хөвгүүд болой.

Одоогоор Сонгогдсон:

1Шастир 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү