Лук 17
17
Есүсийн зарим үгс
(Мт 18:6–7,21–22; Мк 9:42)
1Тэр шавь нартаа
—Бүдрүүлэх саадууд ирэх нь зайлшгүй ч, харин бүдрүүлэгч нэгэн золгүй еэ! 2Энэ балчруудаас нэгийг нь бүдрүүлснээс хүзүүндээ тээрмийн чулуу зүүгээд тэнгист хаягдсан нь дээр. 3Болгоомжтой бай! Хэрэв ах дүү чинь нүгэл үйлдвэл, түүнийг зэмлэ. Хэрэв тэр гэмшвэл, түүнийг уучил.#Мт 18:15 4Хэрэв тэр чиний эсрэг өдөрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам дээр долоон удаа эргэн ирж, “Би гэмшиж байна” гэвэл түүнийг уучил гэв.
5Элч нар Эзэнд
—Итгэлийг маань нэмээч гэхэд 6Эзэн
—Та нарт гичний үр төдийхөн итгэл байхад л, энэ ялам модонд “Үндсээрээ сугарч, тэнгист урга” гэсэн ч тэр дагах л болно.
7Гэвч та нараас хэн нэг нь тариаланг чинь эрхэлдэг юмуу малыг чинь хариулдаг боолтой байгаад боолоо талбайгаас ирэхэд нь “Даруй орж, хооллохоор суу” гэж хэлэх үү? 8Харин ч түүнд “Надад идэх юм бэлтгэ. Бүсээ бүсэлж, намайг идэж ууж дуустал үйлчил. Дараа нь чи идэж ууна биз” гэж хэлэхгүй гэж үү? 9Тушаасныг нь гүйцэтгэсэнд боолоо тэр илүүгээр таалдаггүй биз дээ? 10Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд “Бид тусгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл гэжээ.
Уяман өвчтэй арван хүнийг эдгээв
11Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самари, Галил нутгийн заагаар явж байжээ. 12Түүнийг нэгэн гацаанд хүрч ирэх үед зайдуу зогсож байсан уяман өвчтэй арван хүн Түүнтэй уулзлаа. 13Тэд дуугаа өндөрсгөн
—Есүс, Эзэнтэн, биднийг өршөөгөөч! гэв. 14Есүс тэднийг харуутаа,
—Яв, өөрсдийгөө тахилч нарт үзүүл#Лев 14:1–32 гэжээ. Тэд явах зуураа цэвэршсэн байлаа.#17:14 цэвэршсэн: 5:12 тайлбар үз. 15Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг үзээд буцан ирж, чанга дуугаар Бурханыг алдаршуулан, 16Есүсийн хөлд нь нүүрээрээ унаж Түүнд талархал өргөв. Тэр самари хүн байжээ. 17Есүс
—Арван хүн эдгээлгэсэн биш үү? Харин бусад ес нь хаана байна? 18Энэ харь хүнээс өөр хэн ч Бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу? гээд, 19Тэр түүнд
—Бос, замаараа яв. Итгэл чинь чамайг эдгээлээ гэв.
Бурханы хаанчлал айсуй
(Мт 24:23–28,37–41)
20Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа
—Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй. 21Хэн ч “Хараач, тэнд байна” гэх юмуу эсвэл “Хараач, энд байна” гэж хэлэхгүй. Харагтун, Бурханы хаанчлал нь та нарын дунд#17:21 эсвэл дотор байна эсвэл дунд чинь байна эсвэл гэнэт дунд чинь гарч ирнэ байна гэв. 22Тэр шавь нартаа
—Хүний Хүүгийн өдрүүдийн нэгийг нь ч гэсэн та нар үзэхийг хүсэх тийм өдрүүд ирэх боловч та нар үзэхгүй. 23Тэд та нарт “Хараач тэнд”, “Хараач энд” гэх болно. Бүү яв, тэдний хойноос бүү гүйцгээ. 24Аянга тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл гялсхийн цахилах адил Хүний Хүү Өөрийн өдөртөө тийн байх болой. 25Харин эхлээд Тэр их зовлон эдлэх ёстой бөгөөд энэ үеийнхэнд ад үзэгдэнэ. 26Ноагийн өдрүүдэд ямар байсанчлан Хүний Хүүгийн өдрүүдэд ч мөн тийнхүү байх болно.#Эх 6:5–8 27Ноаг бүхээгт орох өдрийг хүртэл хүмүүс идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Тэгтэл үер буун тэднийг бүгдийг нь хөнөөв.#Эх 7:6–24 28Лотын өдрүүдэд ч мөн л ийм юм болсон. Тэд идэж ууцгааж, худалдаж худалдан авч, тариалж, барьж байгуулцгааж байлаа.#Эх 18:20—19:25 29Харин Лотыг Содомоос гарах өдөр тэнгэрээс гал хүхэр бууж тэднийг бүгдийг нь хөнөөв. 30Хүний Хүү илчлэгдэх өдөр ч мөн тийм байх болно. 31Тэр өдөр дээвэр дээр байгаа нь гэр доторх эд хөрөнгөө авахаар доош бүү бууг. Үүнчлэн талбайд байгаа нь бүү буцаг.#Мт 24:17–18; Мк 13:15–16 32Лотын эхнэрийг санагтун.#Эх 19:26 33Хэн амиа хадгалахыг хичээнэ, тэр түүнийгээ алдана. Хэн амиа алдана, тэр түүнийгээ хадгална.#Мт 10:39, 16:25; Мк 8:35; Лк 9:24; Иох 12:25 34Би та нарт хэлье. Тэр шөнө нэг оронд байх хоёр хүний нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. 35Нэг дор буудай тээрэмдэгч хоёр эмэгтэйн нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ. 36[Талбайд байх хоёр эрийн нэгийг нь авч, нөгөөг нь үлдээнэ гэв.]#17:36 ЗБ-т хаалт дахь энэ эшлэл байхгүй. (Мт 24:40 үз.) 37Тэд Түүнд
—Эзэн, хаана? гэхэд Тэр
—Сэг хаана байна, тэнд тас цуглана гэжээ.
നിലവിൽ തിരഞ്ഞെടുത്തിരിക്കുന്നു:
Лук 17: АБ2013
ഹൈലൈറ്റ് ചെയ്യുക
പങ്ക് വെക്കു
പകർത്തുക
നിങ്ങളുടെ എല്ലാ ഉപകരണങ്ങളിലും ഹൈലൈറ്റുകൾ സംരക്ഷിക്കാൻ ആഗ്രഹിക്കുന്നുണ്ടോ? സൈൻ അപ്പ് ചെയ്യുക അല്ലെങ്കിൽ സൈൻ ഇൻ ചെയ്യുക
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.