ДУУЛАЛ 127
127
Соломоны өгсөх дуу.
1ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш
Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм.
ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш
Манаач хүн дэмий л сэрүүн байдаг юм.
2Та нарын хувьд эрт босон,
Орой болтол унтахгүй байж,
Зүтгэж олсон талхыг идэх нь дэмий хоосон юм.
Учир нь Тэр Өөрийн хайрладаг хүндээ нойрыг өгдөг билээ.
3Харагтун, үр хүүхэд бол ЭЗЭНээс ирдэг бэлэг,
Умайн үр жимс бол шагнал юм.
4Дайчны гарт буй сумтай адил
Залуу хүний үр хүүхдүүд тийм байдаг билээ.
5Тэднээр саадгаа дүүргэсэн хүн юутай ерөөлтэй вэ!
Тэд дааман хаалган дээр дайснуудтайгаа ярилцах үедээ
Ичгүүрт орохгүй.
Currently Selected:
ДУУЛАЛ 127: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society