YouVersion Logo
Search Icon

ДУУЛАЛ 126

126
Өгсөх дуу.
1ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед
Бид зүүдэлж байгаа хүмүүс шиг байсан билээ.
2Тэгээд бидний ам инээдээр,
Хэл маань баясалтай дуугаар дүүрсэн юм.
Тэгээд тэд үндэстнүүдийн дунд
“ЭЗЭН тэдний төлөө аугаа их зүйлийг үйлдсэн юм” гэв.
3ЭЗЭН бидний төлөө аугаа их үйлсийг үйлдсэн юм.
Бид баярлаж байна.
4Өө, ЭЗЭН, бидний олзлогдогсдыг
Өмнөдийн гол горхинууд шиг сэргээгээч.
5Нулимс дуслуулан үр суулгагчид
Баяртай дуу хөөртэйгөөр ургац хураах болно.
6Үртэй уутаа үүрэн, уйлан цааш нааш явдаг хүн
Багцалсан тариагаа авч ирэн, баясгалантай дуутайгаар заавал дахин ирнэ.

Currently Selected:

ДУУЛАЛ 126: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in