ДУУЛАЛ 125
125
Өгсөх дуу.
1ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол
Үл хөдлөх, мөнхөд оршдог Сион уулын адил юм.
2Иерусалимыг уулс хүрээлэн байдаг шиг
Өдгөөгөөс мөнхөд хүртэл
Өөрийн хүмүүсийг ЭЗЭН хүрээлдэг.
3Учир нь хорон муу байдлын очирт таяг зөв шударга хүний газар дээр байхгүй.
Энэ нь зөв шударга хүн буруу үйлдэлд гараа хүргэхгүйн тулд юм.
4Өө, ЭЗЭН, сайн хүмүүст болон
Шулуун шударга зүрхтэй хүмүүст сайныг үйлдээч.
5Харин муруй зам уруугаа хазайдаг хүмүүсийг
ЭЗЭН гэм бурууг үйлдэгчидтэй хамт авч одно.
Израилийн дээр амар амгалан орштугай.
Currently Selected:
ДУУЛАЛ 125: АБ2004
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
©2004 Ариун Бичээс Нийгэмлэг, ©2004 Mongolian United Bible Society